​Ах эгч нараасаа зөвөлгөө авах гэсэн юм. Би 87 оных. Хавар манай нэг найз намайг нэг охинтой танилцуулаад пиво уусан юм. Хүнтэй унталгүй удсан байсан болохоор тэгээд л дараа нь буудал ороод унтчихсан. Тэрнээс хойш дандаа л уулздаж унтдаг байлаа.

Тэрнийг жирэмснээс хамгаалах ямар нэгэн арга хэрэглэж байгаа гэж бодсон. Уулзаал хэдхэн хонож байтал шууд л аав ээжтэйгээ танилцуулна гээд байсан юм. Сар болоод одоо болно салья гэтэл жирэмсэн гэсэн. Авахуулна гэсэн чинь болохгүй гэсэн. Тэр урьд нь миний таньдаг 2 хүнтэй үерхэж байсан байна лээ. Хоюуланг нь гэртээ дагуулж ирсэн байсан. Бас надаас 2 эгч гэдгээ нуусан байсан. Би тэрэнд хайргүй. Тэр надаа ч хайргүй зориглоод амьдардаг юм билүү гэж бодсон чинь нэг л бишээ. Одоо би яах юм намайг чи ийм болголоо гээд хэцүү юм. Аав ээжийнх амьдрал тийм сайн биш. Тэр хүүхдийг гаргахаар яаж өсгөх бол гэж санаа зовоод байна. Би тийм баян биш хашаа байшин машин ажил ээж 2, 3 дүү нараас өөр юм надаа байхгүй. Хүүхэдтэй боллоо гээд хамт амьдарлаа гээд цаашид нэгэндээ хайртай болох уу? Миний айж байгаа зүйл бол хайргүй учираас тэрнийг би хуурах байх тэр намайг ч хуурах байх гэж айгаад байгаа юм.