Малайзад Монгол охидын биеийг үнэлүүлдэг сүлжээг илрүүллээ
2016/01/21
Монгол Улсаас бүсгүйчүүдийг Малайзын Куала Лумпур хотод байрлах нэр бүхий зочид буудал, массажны газруудад аваачин бэлгийн мөлжлөгт оруулах хэлбэрээр хүн худалдаалах гэмт хэрэг үйлдэж байсан сүлжээг Эрүүгийн цагдаагийн газрын Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс илрүүлэн шалгаж эхэлсэн байна.
Хүний наймаа эрхэлж байж болзошгүй этгээдүүд нь хохирогчдын тийзийг Малайз улсаас захиалан Улаанбаатар-Куала-Лумпур хот хүртэлх зардлыг гаргаж, улмаар электрон тасалбарыг Монгол дахь зуучлагч этгээдээр дамжуулан хохирогчдод өгдөг байсан.
Дээрх этгээдүүд 2015.03 сараас хойш нийт 3 удаагийн тээвэрлэлтээр Монгол улсын нийт 12 эмэгтэйг “Өндөр цалинтай ажилд оруулах” нэрээр Малайз улс руу хил давуулан худалдаалан, зуучлалын хөлсөнд нь 500.000-2.000.000 сая орчим төгрөгийн урамшуулал бэлэн авдаг байсан байж болзошгүйг байдал тогтоогдож байна.
Одоогийн байдлаар 1983-1996 онд төрсөн нийт 12 хохирогчийг тогтоож гэмт хэрэг үйлдэгчдийг Малайз улс руу буцах үед нь баривчлан Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 113 дугаар зүйлд зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн Эрүүгийн цагдаагийн газрын зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст шалгаж байна.
Бид энэ хэргийн талаар эргэн мэдээлэх болно.
А.Баярмаа
Иргэн · 2016/01/22
Ийм байдалд орсон хүний сэтгэл зүрх яаж ийм их ичгүүр гутамшиг доромжлолыг тээж амьдрах бол? Тэдний эцэг мөн яаж харамсан зовж тарчлан зовсон бол? Ийм бузар жигшүүрт зүйлийг хийсэн хэнийг ч хохирогчдоор нь чулуу шидүүлэн алах ял тогтоох хэрэгтэй!!! Ингэснээр л ийм бузар хэрэг үйлдэхээс хүмүүсийг хамгаалж чадна!
irgen · 2016/01/22
Eruugiin tsagdaa mash sain ajillaj amijilt husye haltar tugrugnii tuluu zevuun shu ene humuus
zolo · 2016/01/21
hun hudaldaalsan etgeediig nasr horih huuli gargah heregtei shuu dee, nuguu 3 bue daagch, Uyanga nar iim l yuman deer duu hooloigoo gargaach hudlaa uls tur uimuulj yavhaar
Зочин · 2016/01/21
macao hongkonh singa ed naraar duuren bgaa hulgaichdiiig barij ireecheeeeee
Zuki · 2016/01/21
Sain baina amjilt husey!!!
Зочин · 2016/01/21
Gadnii maftai holbogdson svljeeg taslan zogsooh heregtei. Gadnii mafiig narahgvich mongoliin heden hvnii tsus nulimsaar holjigch shulmuudiig vndseer ni tasdaad ug!