Сүүлийн үед Монголдоо томоохонд тооцогддог сүлжээ “Номин” их дэлгүүр иргэдээ бухимдуулсаар нэр хүнд нь унаж эхэлсэн. Тэрээр тус дэлгүүр хэрэглэгчдээ өгдөг хямдралын карт нь мөн чанартаа хууран мэхлэлт, шулах арга заль гэдгийг иргэд гомдолсоор байгаа юм.

Тиймээс ШӨХТГ-т сүлжээ дэлгүүрүүд болон супермаркетууд урамшуулалт болон бонус нэрээр иргэдийн мөнгийг шулж, төөрөгдөлд оруулж, мөн зарагдаж байгаа бараа бүтээгдэхүүний үнээ нэмж авдаг гэх гомдлын дагуу шалгалт хийж эхэлсэн байна. Өчигдөрөөс эхэлсэн уг шалгалтын дүнгээ удахгүй танилцуулж сэтгүүлчдэд мэдээлэл хийх юм байна.

Эх сурвалж: Шуурхай.мн