Оросын "Зөн билгийн тулаан" нэвтрүүлэг бол Монголчуудын шимтэн үздэг нэвтрүүлгийн нэг. 15 дахь удаагийн "Зөн билгийн тулаан" -ы оролцогчид болох Татьяна Ларина , Юлий Далекций нар үерхэж буйгаа нэвтрүүлгийн дараа зарласан.

Тэгвэл хосууд сүйн хуримаа Санкт Петербург хотын Павловском ордонд шүтэн бишрэгчдээрээ хүрээлүүлэн ёслол төгөлдөр хийжээ. Уг ордонд сүүлийн 200 жил хуримын ёслол болоогүй аж.

Хосууд гэрлэх ёслолд уригдсан бүх зочиддоо зөвхөн хар бараан өнгийн хувцастай ирэхийг хүссэн байна . Ийнхүү Оросын Зөн билгийн тулаан нэвтрүүлгээс хоёр дахь хос төрөн гарлаа.

Өмнө нь ялагч шилдэг зөн билэгч Александр Шепс, Эстоний шулам хэмээн өөрийгөө нэрлэдэг Мэррилэн Корртой хайр сэтгэлийн холбоотой болж бүл нэмсэн билээ.