АН, ИЗНН нэгдэхээр болжээ. Хоёр талын төлөөлөл өнөөдөр Төрийн ордны "Их Эзэн Чингис хаан танхим"-д нэгдэх санамж бичигт гарын үсэг зурах юм байна. Ардчилсан намын Гүйцэтгэх зөвлөл мягмар гарагт хуралдаж ИЗНН болон МҮАН-ыг намдаа нэгтгэх асуудлыг шийдвэрлэж намуудыг нэгтгэх ажлын хэсгийг байгуулсан юм. Ахлагчаар нь УИХ-ын гишүүн Р.Амаржаргалыг томилсон юм. Энэ асуудлаар ажлын хэсэг хоёр удаа хуралдсан бөгөөд өчигдрийн хуралдаанаар хоёр намын төлөөлөл тохиролцоонд хүрч чадсан гэнэ. ИЗНН-аас байгуулагдсан ажлын хэсгийг тус намын дарга С.Оюун удирдаж, Р.Булгамаа нарийн бичгийн даргаар нь ажилласан юм байна.

 

- See more at: http://www.unen.mn/content/59365.shtml?alias=politics#sthash.fd3nxbP6.dpuf