​Сайн байцгаана уу? Би энгийн сайхан амьдралаар амьдал дунд алхаж байгаа жирийн нэгэн бүсгүй. Нөхөртэйгээ амьдраад 4 жил болж байна. Би түүндээ анхны гэсэн бүхнээ зориулсан тэгээд одоо хөөрхөн үртэй болсон.

Нөхөртөө хайртай тэр маань ч надад маш их хайртай гэдэг түүнд нь ч итгэлтэй байдаг. Гэтэл тэр энэ хугацаанд намайг үргэлж хуурч байсныг саяхан мэдчихсэн юм, сэтгэл зүрх маань харанхуйлаад л явчихсан. Би түүндээ л эрхэлж түүнийгээ л бодож баярлаж байхад тэр үргэлж нөгөө хүнээ бодож төсөөлдөг байж, энэ бүхнийг мэдээгүй юм шиг царайлаад байж үнэхээр тэсэхгүй юм. Би үргэлж үнэнч байна гэж боддог байсан гэтэл ямар муухай хуурамч амьдрал вэ хаашаа ч хамаагүй явчихмаар санагдах юм. Нөхөр маань уг нь хүнийхээ хувьд сайн залуу, бүгдийг хэлээд салах замыг сонгохоор хүүхдээ өрөвдөөд, чимээгүй байя гэхээр тэвчихгүй юм, хамаг бүгдийг нь хэлээд шарандаа өөрөөс нь гоё залуутай уулзая гэж бодоод л ер нь яах учраа олохгүй дэмий л дотроо шаналж байна. Та бүхэн надад зөвлөөч яах вэ?