​Би саяхан нөхрөө хуураад байгаа юм шиг санагдаад байхаар утсыг нь шалгаж үзтэл нэг дугаартай 3-11 цагийн хооронд нилээн олон холбогдсон байлаа.

Залгаад үзтэл жаахан охин бололтой. Би одоо 44-тэй. Нөхөр надаас 8 ах. Суугаад 18 жил болж байгаа. Энэ хооронд намайг нэг бус удаа хуурч түүнийгээ нуух гэхдээ намайг дайрч доромжлох нь арай дэндүү байдаг байсан. Энэ удаа ч гэсэн бас л дайрч хэрүүл ам болж бүр сүүлдээ зөвхөн энэ утасны дугаараас болж миний багалзуурыг шахлаа. Би яахаа мэдэхгүй байна. Салахуу яах уу? Хүү охиныгоо яаж ааваас нь салгахын бэ? Яагаад эрчүүд мэдээжийн өөрийн буруутай үйлдэл дээрээ ядаж эхнэрээ доромжлохгүй аргадаад аргалаад өнгөрөөж болдоггүй юм бэ? Үүнээс чинь болж сэтгэлд суусан цав улам томорч гэр бүл салах дээрээ тулж байна шдээ. Хэлэх хэлэхгүй муухай үгээр дормжлох нь надад тэсвэрлэшгүй хүнд байдаг. Би харин тэгж хардаад шалгаад байдаггүй. Яалтачгүй урьд нь өөрийнхөө салан үйлдлээр өөрийгөө бариад өгчдөг байсан. Харин би одоо нөхөртөө итгэхээ болилоо. Би яах вэ? Надад зөвлөлгөө өгөөч…