Өнгөрөгч оны 11-р сараас эхлэн “UBS MUSIC” “BACKYARD LABEL” нарын хамтын санаачлагаар хип хоп сонирхогч залуусын дунд зохион явагдаж байгаа “backyard” хип хоп анхдугаар уралдааны 4-р шат буюу эцсийн шилдэгийн шилдэгийг шалгаруулах гала тоглолт энэ сарын 25-нд “UB palace”-ийн их танхимд болох нь ээ.

Анх 200 гаруй залуус оролцож өөрийн авьяас чадвараараа өрсөлдсөнөөс шилдэг арван оролцогч тунан үлдэж, эцсийн шатандаа өөрийн зохиосон соло дуугаараа өрсөлдөн цорын ганц нэг оролцогч BACKYARD цом болон мөнгөн шагнал нэг жилийн артист гэрээ, хамтран ажиллаж байгаа байгууллагын нэрэмжит шагналуудбг гардан авах болно.

Тоглолтонд хип хоп урсгалын гурван үеийн төлөөлөл болох LUMINO, DIGITAL, MONTAREP, CLICK CLICK BOOM, РЕППЕР ЦЭЦЭ, BACKYARD LABEL, REAL LABEL-ийн артистууд болон LIL TUG-Е нар хүрэлцэн ирж хип хоп сонирхогч та бүхэнд мэндчилэх нь ээ. Тасалбар 20.000 төгрөгний үнэтэй бөгөөд UB palace-ийн билетийн касс болон UB лавлах 1617-гоор үнэгүй захиалах боломжтой.

www.Urlag.mn