“Дэлхийн Монголчууд Глобал сан”-гаас санаачлан энэ сарын 20-27-ны хооронд Улаанбаатар хотноо “Монгол Туургатан мисс-2016” олон улсын тэмцээнийг амжилттай зохион байгуулж, өчигдөр шилдгүүдээ тодрууллаа.

“МонголТуургатан мисс-2016” тэмцээнд Монгол, ӨМӨЗО, Буриад, халимаг, тува улсын 20 гоо бүсгүй өрсөлдсөнюм. Тэд эх орондоо миссийн тэмцээнд оролцон шагналт байр эзэлсэн шилдгүүд байсан учраас тэмцээн өрсөлдөөн дунд болж өндөрлөсөн.

“Монгол Туургатны мисс”-ээр Буриадын мисс тодорлоо

Тэмцээнийг шүүгчдээс гадна финалын тоглолтын үеэр “Олны таашаалд нийцсэн мисс” номинцийн эзнийн “Corporate”-ын “Convention Center”-ийн танхимд чуулсан үзэгчдийн санал асуулгаар тодруулсан. Түүнчлэн оролцогч бүсгүйчүүд “Мисс Гүүдвил” буюу “Энэрэнгүй мисс” номианцийн хүрээнд “Сүүн дусал” сайн үйлсийн аяныг өрнүүлэн “Хүрээ” амаржих газарт 10-аад сая төгрөгийн хандив цуглуулж өгсөн юм. Ингэснээр “Хүрээ” амаржих газар буюу хуучнаар II төрөхийн Эх нялхсын эрчимт эмчилгээний тасаг, нялхсын тасгийг бүрэн тохижуулахаар болжээ.“Монгол Туургатны мисс”-ээр Буриадын мисс тодорлоо

Оролцогчид энэ удаагийн тэмцээний зохион байгуулалтыг өндрөөр үнэлэн онцолж байлаа.

“Монгол Туургатны мисс”-ээр Буриадын мисс тодорлоо

Тэмцээн “Мисс модель”, “Мисс фото”, “Мисс авъяас”, “Мисс бикини”, “Шилдэг үндэсний хувцастай мисс”, “Мисс гүүдвил” , “Мисс олны таашаал” гэсэн долоон төрлөөр явагдсан бөгөөд дэд мисс, тэргүүн миссүүдээ тодруулсан юм.

“Монгол Туургатан мисс-2016” тэмцээний “Тэргүүн мисс”-ийн титмийг Буриадын мисс 22 настай Арюна Жаргаловна хүртэн, өргөмжлөл 30 сая төгрөгийн эзэн болсон бол “Дэд мисс”-ээр Монгол Улсын төлөөлөн оролцсон мисс Ю.Балжидмаа шалгарч 10 сяа төгрөг, өргөмжлөл, ивээн тэтгэгч байгууллагуудын шагналын эзэн болсон юм.“Монгол Туургатны мисс”-ээр Буриадын мисс тодорлоо

“Монгол туургатны мисс-2016” тэмцээний шилдгүүдийг танилцуулъя:

“Мисс Гүүдвил” Халимаг улсын мисс Г.Сарантуяа

“Монгол Туургатны мисс”-ээр Буриадын мисс тодорлоо

“Мисс авьяас” ӨМӨЗО-ны оролцогчА.Мөнгөнхуар

“Монгол Туургатны мисс”-ээр Буриадын мисс тодорлоо

“Мисс модель” Монгол Улсын оролцогч Н.Мишээлт

“Монгол Туургатны мисс”-ээр Буриадын мисс тодорлоо

“Фото мисс” Тува Улсын оролцогч А.Монгуш

“Монгол Туургатны мисс”-ээр Буриадын мисс тодорлоо

“Мисс бикини” Монгол Улсын оролцогч Н.Ану

“Монгол Туургатны мисс”-ээр Буриадын мисс тодорлоо

“Шилдэг үндэсний хувцастай мисс” Тува улсын оролцогч Чечена Кыргыс“Монгол Туургатны мисс”-ээр Буриадын мисс тодорлоо

“Олны таашаалд нийцсэн мисс” Монголын мисс Н.Ану тус тус шалгарсан юм.“Монгол Туургатны мисс”-ээр Буриадын мисс тодорлоо

Гэрэл зургийг Г.Даша

Эх сурвалж: Eagle.mn