Тун удахгүй инээдмийн баяр тохиох гэж байна. Энэ өдрөөр Монголын хошин урлагийн мастерууд болох "Маск", "Шинэ үе", "Х түц", "Шилдэг өнгө", "Мөрөөдлийн театр", "Эмоци" продакшнууд болон МУГЖ Л.Чаминчулуун, МУГЖ Б.Батзаяа, Чапи and Суурь нар нэгдэн Монголчууд та бүхэнтэй хамтдаа "Инээдмийн баяр"-ыг тэмдэглэх гэж байна.

Үргэлж ажил, амьдрал гэж явдаг бидэнд энэ өдөр хошин урлагийн жүжигчид маань элэг хөшим инээд, гайхалтай тоглолтоороо бэлэг барихаар ийнхүү нэгдэн бэлтгэл ажилдаа ороод байгаа гэнэ. Энэ өдрийг бид хайртай дотны хүмүүстэйгээ хамт нэгэн өдрийг стрессгүй уур бухимдалгүй өнгөрөөхийг эрмэлздэг билээ.

Энэ ч утгаараа "Хошин урлагийнхны хамтарсан тоглолт"-ын билетээр аав ээж, ах дүү, анд нөхөд, хань ижил, үр хүүхдүүддээ "Инээдмийн баяр"-ын бэлэг бариарай. Тоглолт дөрөвдүгээр сарын нэгны өдөр Тусгаар тогтнолын ордны тайзнаа 20:00 цагаас ганцхан удаа болно.

Илүү дэлгэрэнгүй мэдээллийг: 91915864, 99024040 утаснаас авах боломжтой

www.Urlag.mn