Үүрэн телефоны компаниудын талаар хэрэглэгчид гомдол саналаа хамгийн эхэнд Оператор гэх хэрэглэгчийн санал хүсэлтийг авч хариулт өгөх харилцуурын цаана суух ажилчид тай холбогдон лавладаг.

Аль ч үүрэн телефоны оператор тус байгууллагынхаа нүүр царай болж байгууллагынхаа үйл ажиллагааг хэрэглэгчид илүү ойртуулж өгөх гол ажилчид байдаг байлтай. Яагаад байлтай гэсэн учир шалтгаануудыг зөвхөн ганцхан хэрэглэгчид удаа дараа ээлж дараалан тулгарсан асуудалаас хөндөж болох юм. Үүрэн телефоны компаниудын алийг нь нэр цохон бичиж байгаа бол гэж та бодож байгаа байх.

Энэ бол UNITEL компани юм. MCS групп гэх том нэрээр овоглогдсон UNITEL – ийн хэрэглэгчидэд хандах хандлага, нэгэн хэвийн сургалтанд сууж автомат хариултуудаар холбогдсон үйлчлүүлгчдийнхээ амыг тас хийтэл алгаддаг сурамгай, суртхуунгүй, сурцтай хэдэн тооны чихэвч зүүсэн роботууд бололтой. Хэрээс хэтэрсэн төлбөрийг гаргаад яагаад ингэж гарсан байгаа тухай асуухад хамгийн эхний автомат шахуу хариулт бол ТАНЫ ЗАДГАЙ ДАТА хэрэглээ гэнэ.

Энэ ДАТА нэрийн цаана зүгээр л хэрэглэгчидээ мөлжиж байгаа хэрэг. 44000 төгрөгний суурь хураамжтай хэрэглэгчийн сарын төлбөр сар болгон 10000–н төгрөгөөр нэмэгдсээр сүүлдээ суурь хураамжаасаа хэт давсан ДАТА хэргэлсэн гэдэг үгээр амаа алгадуулна. Ийм төлбөр гарах ёсгүй гэвэл – Та их дэлгүүрийн дэргэдэх төв салбараас хуулга авч болно гэнэ. За тэгээд ажил ихтэй ихэнх нь тэрхүү хуулга гээчийг авч амжихгүй.

Зориод очсон нэг нь авсан хуулга нь ойлгомжгүй. Задаргаа биш нөгөө л оператарын хэлсэн багцалсан мэдээлэлийг өгнө. Ийм болохоор та тэр хуулгыг авахаар цагаа гарздан замын түгжээнд бөглөрөн байж тэр хуулгыг авахаар зорих хэрэггүй л болов уу.

За энэ бол UNITEL ийг ашиглаж байгаа хүмүүсийн ихэнх нь авч үзсэн хариулт.

Vргэлжлэл бий. Эх сурвалж: Jirgee.mn l С.Тvс