БСШУЯ-ны Стратеги, бодлого төлөвлөлтийн газрын дарга Б.Насанбаяр Мүүний урсгалтай холбоотой гэсэн мэдээлэл, үүнээс үүдсэн олон нийтийн эсэргүүцлээс болж, ажлаас өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх шийдвэр гаргаснаа энэ энэ сарын 14-нд зарласан юм.

Түүнээс хойш зарим нэг хүмүүс ажлаа хийж байна гэх болсон. Тэгвэл өнөөдрөөс эхлэн ажлаас чөлөөлөх шийдвэр гаргасан байна. Тэрбээр ажлаа өгөхөөс өмнө төлөвлөчихсөн хурлын ажлыг гүйцэтгэсэн гэнэ. Түүний оронд ямар хүн томилогдох талаар тодорхой мэдээлэл байхгүй байгаа юм.

Т.Буянаа