“Монголоо санасан сэтгэл”, “Амьдрал хайраар гоёдог” дуугаараа олны танил болон гарч ирсэн Хөвсгөл нутгийн залуу дуучин Я.Гэрэлчулуун багагүй хугацаанд чамлахааргүй амжилт гарган дуучны ур чадвараа олонд таниулаад байгаа билээ.

Түүний ...Хоймор сайхан нутагтаа би дэндүү хайртай
Холдох тусмаа Тан уруу сэтгэл минь тэмүүлдэг
Хоймор сайхан нутагтаа би дэндүү хайртай
Хоолой зангирч, нүдэндээ нулимстай ирдэг дээ би
... хэмээн дуулах нь хэдийн бидний сэтгэлд хоногшин үлджээ.

Тэгвэл эрхэм уран бүтээлч маань "Хойморь сайхан нутагтаа Монголоо санаад ирлээ дээ" хэмээн нэрийдсэн гайхалтай тоглолтоороо арын сайхан хангай нутаг болох Архангайчууддаа зориулан аялан тоглолтоо хийхээр болжээ. Дуу хуураар хөглөгддөг дуучин нутгийн залуус та бүхнийг МУСТА Я.Гэрэлчулууны Архангай нутгийн аялан тоглолтонд хүрэлцэн ирж нэгэн өдрийг дурсамжаар дүүрэн өнгөрүүлэхийг урьж байна.

Дэлгэрэнгүй мэдээллийг: 99079606, 88504079, 98184079 утаснаас авах боломжтой

www.Urlag.mn