“Цэцгийн зун шиг Ижий” хандивын тоглолт 2016 оны 04-р сарын 30-ны 19:00 цагт Соёлын Төв Өргөөнд болох гэж байна. Тоглолтонд Монгол улсын Морин хуурын чуулга, Дуурь бүжгийн эрдмийн театр, Улсын Филармонийн гоцлол дуучид, Nuans, Voice, Uvertura групп, нийтийн дуучид болон залуу уран бүтээлчид ая дуугаа өргөх юм.

Дуу хуураар хөглөгддөг дуучин Монголчууд та бүхнийг нэгэн өдрийг дурсамж дүүрэн өнгөрүүлэхийн зэрэгцээ сайн үйлст нэгдэхийг уриалж байна.

... Хүмүүн заяанд сэтгэл хаттай байж
Үрдээ ижий нь, ижийдээ үр нь байхаас илүү жаргал үгүй буй заа...

Илүү дэлгэрэнгүй мэдээллийг: 99773848, 95917292 утаснаас авах боломжтой

 

www.Urlag.mn