Та бүхийг надад туслаж зөвлөгөө өгнө гэдэгт илтгэж байна. Би нөхөр, 3 хүүхдийн хамт амьдардаг. Хүүхдүүд маань одоо том болсон хэдий ч нөхөр бид 2 байнга муудалцах юм. Манай нөхөр өөрийн санаанд нь юм нийцэхгүй бол 14-21 хоног архи уудаг. Нөхөр гэртээ байнга байдаг болохоор архи уусан үед нь би болон хүүхдүүд маань байж суух газраа олдоггүй.

Намайг байнга элдэв муу үгээр хэлдэг. Бас манай эцэг, эхийг элдвээр хэлдэг. Би энэ байдлыг нь тэсэхгүй хэрэлддэг. Архи уугаад бүүр болохгүй болохоор нь хадам аав, ээж нартаа хэлсэн ч тэд нар тоохгүй юм. Бас хүүхдүүд болон надад баяр ёслолоор бэлэг авч өгөхгүй мөртөө өөртөө болон өөрийн аав, ээж, дүү нартаа болохоор хамгийн үнэтэй бүтээгдэхүүн авч өгдөг. Түүний энэ байдлыг хараад тэсэхгүй үг хэлчихээр дахиад л архиа уугаад өдөр ч орондоо согтуу байх юм аа. Аргаа бараад түүнтэй юу ч дуугарахгүй, өөрийн дуртай ажлаа хийх, сонирхсон зүйл, аялал зэргээр өөрийгөө өөр зүйлд чиглүүлж байна. Салчихая гэхээр хүүхдүүдээ эцэггүй гэж хэлүүлэхээс санаа зовоод байх юм. Би яасан нь дээр вэ?