Их хотын залуусын чөлөөт цагаа өнгөрүүлдэг газрууд нэг үеэ бодвол нэлээн нэмэгдэн, бас ч үгүй соёлжоод байгаа билээ. Тайчдаг, стриптиз үзүүлбэртэй баарууд гэхэд, эмэгтэйгээс гадна эрэгтэй үзүүлбэртэй болоод удаж байгаа.

Хүн л болсон хойно, элдэв үзүүлбэртэй, тайчдаг, бүжиглэдэг хүүхнүүдтэй бааранд эр эмгүй цуглаж сонирхдог. Тиймэрхүү газруудын нэгд Castle шөнийн клуб зүй ёсоор орно. Эднийх Оросоос гэрээний дагуу бүжигчин хүүхнүүд авчирч, монгол залуусынхаа “нүдийг хужирлаж” байна.

Энэ нь манайд төдийлөн шинэ зүйл биш хэдий ч бас ч үгүй зугаатай л эд юм. Орос хүүхнүүд угийн өнгөлөг, бас нуруулаг болохоор үзүүштэй л юм билээ.

Эдийн засгийн хямрал манай орны худалдаа, үйлчилгээний бүхий л салбаруудад мэдрэгдэж буй энэ үед Castle night club харин үйлчлүүлэгч харьцангуй ихтэй байсан, бодвол орос бүжигчин бүсгүйчүүдийн “гавьяа” байлгүй.

Ингээд тус диско бааранд хальт хийсэн бичлэгийг сонирхуулья.