Сайн байцгаана уу? Та бхэндээ өдрийн мэнд хүргэе. Надад нэг сонин асуудал тохиолдоод байна. Би найз бүсгүйтэйгээ үерхээд 2 жил болж байна. Манай найз бүсгүй маш сайн бүсгүй. Царайлаг, нуруулаг, ааш зан ч сайтай, юм бүхнийг л болгоно, бүтээнэ гээд хүний арга аашийг сайн авна. Надад бол аав, ээж шиг минь л байдаг мэдээж эмэгтэй хүн болохоор уурлана, уурлахаараа дуугаа хурааж байгаад зүгээр болчихдог эмч мэргэжилтэй болохоор ажил нь хүнд би ч бас хардахгүй, ажлаасаа ирээд хоолоо хийгээд гэрээ цэвэрлээд боломжоороо л байдаг. Бид 2, 2 биенийхээ фэйс рүү дуртай үедээ л ордог нуух хаах юм байдаггүй л дээ. Гэтэл 5 хоногийн өмнө фэйсрүү нь орсон чинь ижилхэн овогтой, төстэй нэртэй 4 эмэгтэйгээс чат иржээ. Тэр 4 эхлээд мэнд мэдээд, манай хүн ч бас сайн уу аниа сайхан хаваржиж байна уу? Ажил сайн уу? гээд энгийн л юм бичсан байгаан гэтэл тэр 4 бүсгүйн дүүтэй манай хүн үерхэж байсан байна. Нөгөө 4 нь одоо буцаад нийлчих, байр, машин авч өгнө, чам шиг хөөрхөн ааштай хөөрхөн бэртэй болмоор байна, бид нар чамайг манай бэр болно гээл маш их баярлаж байсан, ээж аав одоо хүртэл чамаас өөр хүн бэрээ болгохгүй гээд 3, 4 эмэгтэй хөөж явуулсан гээд гуйсан байх юм. Би бүүр нүдэндээ ч итгэсэнгүй. Найз бүсгүйгээсээ асуувал хаяад явчих байх гээд сандарч, сандарч найзаас нь асуулаа хэлэхгүй мэдэхгүй гэж байснаа хэллээ. Надаас өмнө анагаахт сурж байхдаа үерхэж байсан нөгөө залуу нь бие царай зүс сайтай цэргийн хүн байдаг, бие биедээ маш их хайртай. Аав ээждээ танилцуулаад гэрлэх гэж байтал дундуур нь нөгөө залууд сайн хүүхэн ороод манай хүнийг айлийн нөхөртэй явсан энэ тэр гээд аймаар хэрүүл болж байсан юм лээ. Тэр залуугийнх нь аав ээж их хэл амтай баян бас олон эгчтэй айлийн ганц хүү гэнэ тэгээд манай хүн бас зиндаа нийлэхгүй гээд салсан гэж найз нь хэллээ. Нөгөө залуугийнх нь фэйсийг оллоо залуухан ахмад цолтой хүн байна. Би ч үнэнээ хэллээ, уулзлаа. Тэгсэн би та хоёрыг салгана, чи тэр эмэгтэйг хангалуун амьдруулж чадахгүй юм чинь өөрөө салчих, хайртай хүнээ бод гээд байх юм. Би ч бас түүндээ маш маш их хайртай эд материалаар хангалуун байлгаж чадахгүй ч сэтгэл хайраар би дутаахгүй л гээд хэлсэн, чи араа дагаарай гээд сүрдүүлээд байх юм. Хайрдаа хэлэх үү? Яах уу? Одоо бүүр хаяад явчихвийдээ гэхээр өөрийн эрхгүй хардах сэтгэл төрөөд, өөрөө ажил дээрээ ч тогтож чадахаа болилоо яах вэ? Зөвлөөч