Өнөөдөр 13 цаг 45 минутын орчимд Max Mall худалдааны төв дотор байрлах BHS хувцасны дэлгүүрийн тааз нурсан талаар Tsetseg Byambaa хэрэглэгч өөрийн фэйсбуук хуудаснаа бичлэг оруулжээ.

"BHS дэлгүүрийн тааз тэр чигтээ нурж хүн дарлаа, тэгэхэд энэ дэлгүүр хаалгаа барихгүй хүн оруулж юу ч болоогүй юм шиг аашилж байна. Монгол хүн уужим юм даа. Зайлуул, цав цагаан тоосонд дарагдаад уйлалдаад гарч ирж байна. Барилга байшингийн стандарт хаана байна аа" гэж тэрээр бичсэн байв.

Тааз нурсны улмаас хэдэн хүн бэртэж гэмтсэн тухай мэдээлэл одоогоор тодорхойгүй байна.