Дөнгөж сая төрийн ордны Хүндэтгэлийн танхимд СЕХ 2016 оны УИХ-ын сонгуульд оролцохоор бүртгүүлсэн улс төрийн нам, эвсэл, бие даагчдад батламж гардуулах үйл ажиллагаа боллоо. Батламж гардуулсны дараа СЕХ-ны удирдлагууд улс төрийн намын удирдлагууд болон бие даагчдад баяр хүргэн гар барьсан байна. Хамгийн хачирхалтай нь АН-ын дарга З.Энхболд СЕХ-ны удирдлагуудтай гар бариагүй гэнэ. Эрх баригч намын тэргүүний энэхүү үйлдэл нь намын даргын хувьд, хууль тогтоох дээд байгууллагын даргын хувьд ч үнэхээр протокол алдсан үйлдэл байв.