Бразилийн Пара хотын ойролцоох голын усаар завиар зугаалж байсан зургаан настай охин санаандгүй унчихжээ. Тухайн үед тус газар сүрэг пиранна загас байсан нь эмгэнэлт хэрэгт улам хачир нэмсэн гэж хэлж болно.

Голын усны давалгаанд цохигдон охин завьнаас унасан даруй махчин загаснууд түүнийг хөлийн хэсгийн махыг тэр дор нь мөлжиж дуусгажээ.