“Увертюра” хамтлагийн залуус Монгол тамирчдын сүлд дууг бүтээж буй талаар бид өмнө нь мэдээлсэн. "Бид эх оронтойгоо хамт" хэмээх тус уран бүтээл нь "Rio 2016" оны зуны олимпд оролцох Монголын баг тамирчдад дэмжлэг үзүүлэх хандив цуглуулах аяны хүрээнд бүтээгдсэн юм.

Тэгвэл "Олимпийн хөгжлийг дэмжих сан", "Монголын үндэсний олимпийн хороо", "Монголын байт харвааны холбоо", "Анир" студийн хамтын бүтээл "Бид эх оронтойгоо хамт" дууны цоо шинэхэн видео клип цацагдлаа. Аяны хүрээнд “Увертюра” хамтлаг үүрэн телефоны "Скайтел", "Мобиком", "Юнител", "Жи мобайл" компаниудтай хамтран тус уран бүтээлээ олон нийтэд хүргэж арилжих бөгөөд түүний ашгийг "Олимпийн хөгжлийг дэмжих сан"-аар дамжуулан олимпод оролцох тамирчдад зориулах юм байна.

Монголын мянга мянган тамирчид, тэр дундаа олимпийн наадамд оролцох тамирчидаа алдаршуулах, ирээдүйд оролцох тамирчдаа дэмжих зорилготойгоор эрхэм уншигчид та бүхнийг ч мөн адил энэхүү аянд нэгдэж “Увертюра” хамтлагийн шинэхэн уран бүтээлийг гар утсандаа татахыг уриалж байна.

www.Urlag.mn