СТА жүжигчин Ө.Мөнгөнтулга, Байгаль эх дэлхийгээ аврах тэнгэрлэг аян, “Гайхамшигт амьдрал” сэтгүүлээс хамтран санаачилж нийслэл хотын бүх гэр бүлүүд, хосууддаа зориулж үндэсний соёл амралтын хүрээлэнд “ХАЙРЫН НАРСАН ТӨГӨЛ” байгуулах ажлыг эхлүүлээд байгаа билээ. Тус үйл ажиллагаа маргааш буюу 6 сарын 18-нд нээлтээ хийсэн юм.

Үндэсний соёл амралтын хүрээлэн бол нийслэл Улаанбаатар хотод төрж өссөн хүн бүрийн хүүхэд насны дурсамжийг агуулсан газар байсан бол одоо залуусын чөлөөт цагаа өнгөрүүлж зугаалах мөн танай гэр бүл, таны ажил амьдралын нандин бэлгэдлийг хадгалсан бас нэгэн үнэ цэнэтэй газар болж байна. Үр хойчдоо дурсгал болгон үлдээн таны амьдралыг гэрчлэх гэр бүлийн, хайр сэтгэлийн, нөхөрлөлийн тань бэлгэдэл “ХАЙРЫН НАРСАН ТӨГӨЛ” болох нь ээ. Тус ажил ирэх сарын долдугаар сарын 10-ны өдрийг хүртэл үргэлжлэх юм байна.

www.Urlag.mn