​Нөхөртэйгөө суугаад 8 жил болж байна. 2 сайхан охинтой энэ 8 жилийн хугацаанд нөхөртэйгөө өчнөөн удаа салж нийлж байсан нөхөр маань их хүүхэмсэг эр л дээ хүүхдээ бодоод л эргээд нийлнэ дахиад л намайг хуурна.

За яахав хүнтэй явж болно надад мэдэгдэхгүй явна гэж байхгүй дандаа миний таньдаг цуг ажилдаг хүмүүстэй явахыг нь тэвчихгүй юмаа. Бага охиноо гаргаад гэртээ байдаг болсноос бүр их доромжлолыг амслаа. БЗХӨ-хүртэл авчир ч халдаачихаад би зүгээр байхад чи яахаараа өвчин авчихдагийн гээд л бөөн хэрүүл болно. Одоо бүр би тоохоо ч болилоо сална гэж бодохоор 2 хүүхдээ өрөвдөөд салж чадахгүй юмаа. Амьдралдаа сэнгэл хангалуун 1 ч өдөр байгаагүй надад сайхан хайр халамж анхаарал нэг хүн өгсөн юм. Нэг өдөр нөхөр ажилдаа явлаа гээд гараад 3 хоног ирсэнгүй шоудаад явлаа би цуг ажилладаг хүн рүү нь залгаад та надад олоод өгөөч та хаана байгаагийг нь мэдэж байгаа гэсэн чинь 2-уулаа уулзий би чамд хэльж өгий гэсний дагуу би тэрэнтэй уулзсан. Тэр надад нэг газар орохыг санал болгож бид пабд орж уусан гэтэл тэр залуу танай нөхрийг хаана байгааг нь мэднэ тэгэхдээ хүмүүсийн амьдралыг бусниулаад яахав чамд л гэж хэлэхэд нөхөр чинь жижигхэн шар охинтой байгаа чамайг яаж гүйцэхэв дээ, танай нөхөр ийм сайхан эхнэртэй байж тийм хүнтэй явдаг үнэхээр тэнэг залуу гээд л яриад… Би ч уусаар нэг л мэдэхэд би түүнтэй секс хийсэн ямар гоё байснаа үгээр хэлэхийн аргагүй гоё байсан. Тэр явдлаас хойш би нөгөө нөхрөө ч анзаарахаа байж тэрэнтэй л баймаар санагдаад хэцүү байна. Харин нөгөө нөхөр маань шоудахаа больж надад жигтэйхэн их хайртай хүн болоод бүр 360 эргээд би харин тэр хүнийг бодоод хэцүү байнаа. Надад зөвлөөч. Би одоо 28-тай харин нөхөр 31-тэй харин миний уулздаг болсон залуу 41-тэй бид 2 уулзах боломж гарвал байнга уулзаж байгаа.

Харин саяхан тэр надлуу согтуу залгаад чи тэр шалдан бандитайгаа унтаад сайхан байна уу гээд хардаад бөөн юм боллоо. За яахав согтуу байгаа юм чинь гээд тоосонгүй. Маргааш нь чи юу гэж ярьж хэлснээ мэдэж байна уу гэж асуусан чинь мэдэж байна гэхийн. Сүүлдээ өөрийнхөө амьдарлыг ойлгохоо болилоо энэ хүн надад маш их хайртай миний амьдралд тохиолдсон ганц хайр гээд л надад тавьдаг анхаарал халамж үнэхээр сайхан. Даанч тэр амьдралтай би ч амьдралтай яах ч учраа олохгүй юм. Нөхөр минь намайг хуураагүй байсан бол би юу гэж энэ хүнтэй учрахуу гээд л өөрөөсөө бурууг зайлуулж нөхөр лүүгээ чихэх юм. Даанч хэтэрхий оройтож ээ би нөхрийгөө харахаар л уур хүрээд надаас яваад өгдөгүй юм байх даа тэрэнтэйгээ цуг баймаар санагдаад байхын надад зөвлөөч би яах уу?