Гоо сайхнаар дамжуулан нийгмийн хариуцлагыг оюутан залууст ухамсарлуулж, эерэг хандлагыг бий болгох, байгаль эх дэлхийгээ хайрлах үзэлтэй болгох зорилгын дор явагдаж буй "Оюутан Мисс-2016" тэмцээн үргэлжилсээр байна.

Тус тэмцээнд оролцсон охидоос шилдэг 25 оролцогчдоос шилдгийн шилдэг 8 оролцогчдыг шалгаруулан 5 номинацаар шилдгүүдийг тодруулах юм. Фото миссийн шалгаруулалт 2016.07.05 –наас 2016.07.09 –нийг хүртэл үргэлжлэх бөгөөд сошиалаар олон нийтийн дунд нээлттэйгээр шалгаруулна. 2016.07.06 –нд Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд спорт миссийн арга хэмжээг зохион байгуулах юм байна.

2016.07.08 -нд Хүмүүнлэг миссийн шалгаруулалт Тусгаар тогтнолын ордны хурлын танхимд тус тус болно. 2016.07.10 –ний өдөр Тусгаар тогтнолын ордны концертийн танхимд авъяас, модел миссийн шалгаруулалт, эцсийн шалгаруулалт болох юм. Ингээд уншигчиддаа "Оюутан Мисс-2016"-д шалгарсан шилдэг 8 охиныг танилцуулж байна.