​Сайн байна уу та бүхэнд энэ өдрийн мэнд хүргье. Миний бие 6 жил жапаанд сурч байгаад ирсэн залуу байна. Одоо нэг төрийн дээд шатны байгуулгад ажиллаж байгаа.

Гол асуудал маань эмэгтэй хүнтэй дотносож чаддаггүй ээ. Одоо минь нас 24 гэтэл би зандан гээд боддоо. Би царай муутай биш харин ч бүүр царайлагтаа орно ажлын шаардлагаар гадаад руу томилолтоор явдаг тэр үед гадаадын төлөөлөгчид ялангуяа эмэгтэйчүүд нь сайхан залуу гээл байдаг. Үнэн ч хэлдэг юмуу худлаа хөөрөгдөгч юм уу бүү мэд ямартаа ч энэ тал дээр өөртөө бүрэн итгэлтэй. Оюутан байхдаа хэд хэдэн удаа дотносох гэж үзсэн гэхдээ бүгд бүтэлгүйтсэн ян нөгөө охинтойгоо танилцаад дотносоод ирэнгүүт хамаг сонирхол буураад эргээд зугтааж эхэлдэг хачин байдал ажиглагдсан. Энэ байдлаас болоод ганц бие явсаар ажилд орвоо. Тэгээд ажилд ороод 2 жил болоход бас л ганц бие. Манай ажлын хүрээнд хөөрхөн ганц бие бусгүйчүүд олон ч гэсэн танилцъя гэсэн хүсэл ерөөсөө төрөхгүй бүр хөөрхөн охид бүсгүйчүүд харахаар нэг тийм дургүй зүйл рүүгээ харж байгаа юм шиг зэвүү хүрдэг болчихлоо. Манай ажлынхан чи сохор юмуу энэ хөөрхөн охидууд байхад танилцахгүй арчаагүй юмаа гээл ёжлоод байдаг бүр сүүлдээ гомо гэсэн яриа гарчихсан байсан гэтэл би гомо биш… Сүүлдээ хүн болгоны амны бай болохоос залхаад би найз охинтой гэж худлаа хэлдэг болсон. Охидуудын хувьд надаа сайн л байдаг дадлага хийх гэж ирсэн охидууд хүртэл сайн гээл мсж бичихээр нь хичээл номоо хийхгүй дэмий балай юм бичээд бай үеийнхээ хөвгүүдтэй найзлахгүй юу гээл загнаж байсан гэтэл тэд надаас сайндаа л 3 дүү охидууд шдээ. Ажлын бүсгүйчүүд надаа сайн байнга л халамжлана. Бүр өдрийн хоол унд хүртэл бэлдэж өгнө. Сексийн асуудлаа кино үзэж шийддэг гэхүүдээ гэхдээ сардаа 2-3 удаа л үздэг. Би энэ байдалдаа санаа нээх зовдоггүй байлаа дутагдах гачигдах юмгүй юм болгон байна бас өөрийн дуртай ажлаа хийдэг ажлаа тараад зааланд сагс тоглоно гэртээ хариад Xbox тоглож дуртай зайрмагаа идэж суух нь хамгийн дээд жаргал. Амралтын 2 өдрөөрөө ганцаараа машинтайгаа уул хадаар тэнэж алжаалаа тайлдаг. Аав ээж маань хань ижилтэй болооч гэж гуйдаг ч намайг охидууд тоохгүй байна гээл амыг нь тагладаг. Нэг өдөр ээж аав хоёр намайг гэртээ дуудлаа би яваад очтол намайг найзийнхаа охинтой танилцуулна гээд баахан хүн урьчихсан сууж байдаг байгаа би тэр үед яагаад ч юм их уурлаж миний хэрэгт битгий оролц гэж хэлсэн тэрнээс хойш энэ талаар дахиж ам нээхээ байсан. Сүүлдээ би өөрийгөө ойлгохоо байлаа манай найзууд сайхан залуу насаа чи будаа болгож байна даа 30 – 40 гарчихсан хойноо чи харамсана даа л гэдэг. Одоо л гайгүй хань ижилтэй болохгүй бол сүүлд хойно нь олигтой юм олдохгүй гээл үглэдэг бодоод байхнээ. Тэдний хэлдэг ортой санагдана. Гэтэл үеийнхээ эмэгтэй хүнтэй дотносох нь битгий хэл улам үзэн ядах гээд байдаг болчихож ямар сайндаа өөрийн доор ажилдаг хамтран ажиллах хүмүүсээ дандаа эрэгтэй хүмүүсээр бүрдүүлдэг болсон. Гэхдээ өөрөөсөө дүү болон эгч эмэгтэй хүмүүсийн хувьд зөв зүгээр шүү. Надад чухам юу болоод байгааг мэдэж байвал зөвлөөч хүмүүсээ…