Тулгар төрийн 2225, Их Монгол улсын 810 жилийн ой, Ардын хувьсгалын 95 жилийн ойн үндэсний их баяр наадмаараа Монгол түмэн минь хотол олноороо сайхан наадлаа. Энэхүү баяр наадмын өдрүүдээр өнгөрсөн жилээс эхлэн "Монголын урлагийн залуучуудын холбоо"-ны санаачлагаар "Үндэсний их баяр наадмын урлаг соёлын салбар хороо", "БСШУЯ", "Нийслэлийн Соёл Урлагийн Газар" нар хамтран Төв цэнгэлдэх хүрээлэнгийн гадна талбайд болон зуслангийн төвлөрсөн цэг буюу "Зунжин" худалдааны төвийн гадна талбайд ардын урлагийн тоглолт, ардын уламжлалт наадгайн тэмцээн уралдааныг наадамчин олондоо зориулан үнэ төлбөргүй зохион байгуулж ирсэн билээ.

Энэ жилийн ардын урлагийн тоглолт 7 дугаар сарын 11,12 ны өдрүүдэд болж наадамчин олныг баясгаж, ардын урлагаа сурталчилан таниулж, хурсан олны баяр дээр баяр нэмсэн гайхалтай тоглолт болж өнгөрлөө. Тоглолтонд нийтдээ 300 орчим уран бүтээлчид оролцож наадамчин олноо баясгасан юм. Ийнхүү өвөг дээдсээс уламжлалтай Монгол түмний цэнгэлийн манлай үндэсний их баяр наадмаараа түмэн олон минь үндэсний гэсэн бүхнээ бишрэн хүндэтгэж, ардын урлагаа бахдан биширч гайхуулан наадлаа.























www.Urlag.mn