​Сайн байцгаана уу? Би одоо 27 настай 1 сартай хөөрхөн хүүтэй. Манай нөхөр арай хэтэрхий их шоунд дуртай юмаа тэрнээс болж дандаа хэрүүл бүр зодоон болно. Анх бид 2г найзалж байхад аав маань яагаад ч юм хүлээн зөвшөөрдөггүй дургүй байдаг байсан, найзлаад жилийн дараа хүүгээ олсон тэгээл аав маань аргагүй эрхэнд хүлээн зөвшөөрсөн.

Хүүхэд гарахаас өмнө үнэхээр сайхан аз жаргалтай байдаг байсан. Гэтэл хүүхэд гарснаас хойш л энэ хүн шоудаж тэнэж эхэлсэн. Хүү маань 3 долоо хоногтой байхад шоудаж ирчээд нил тамхи архи үнэртүүлчихсэн хүүхэд бид 2н хажууд унтах гэхээр нь нөгөө өрөөндөө орж унт чамаас заваан үнэр үнэртэж байна гээд хэлсэн чинь уурлаад найз нартайгаа хүүтэй болсноо тэмдэглээд ирж байна, би хүүхдийнхээ хажууд унтана гээд байхаар нь хүүгээ аваад нөгөө өрөө рүү явах гэсэн чинь намайг түлхэж унагаагаад нуруу руу зангидсан гараараа баахан нүдээд бүр толгой руу хүртэл баахан цохьсон. Энэ миний хүүхэд биш юм байна тээ хүүхдээ аваад бүр мөсөн яв чамд бэлгэлчий гээл царай нь үнэн аймар болчихсон дайраад би үнэхээр айсан. Тэгээд тэр өдөр яаж ч чадалгүй шөнөжингөө уйлж хоноод маргааш нь хамаг бие аймар өвдөөд хүүхдээ хөхүүлж сууж чадахгүй нуруу тасрах нь ээ. Гэрийнхэндээ хэлье гэхээр ээж аавыгаа өрөвдөөд настай хүмүүс байдаг юм. Одоо уйлчлал гуйгаал би юм ярихгүй байгаа. Тэгээл орой болохоор усанд ороол гараал явна орж ирэхдээ нөгөө заваан тамхи архиа үнэртүүлээл ороод ирнэ… Би айгаад юу ч хэлэхгүй байгаа. Салая гэхээр хайртай дуртай гэж зөрсөөр байгаад суучаад дөнгөж төрөнгүүтээ сална гэхээр хүн амьтнаас санаа зовоод байх юмаа. Үнэхээр аймар гомдож байна…