МУЭ-ийн нэрэмжит шагналт зураач Адъяабазарын Чадраабалын бие даасан үзэсгэлэн нээлтээ хийлээ. Нээлт долдугаар сарын 29-ны өдөр буюу өчигдөр "Монголын Урчуудын Эвлэлийн Арт галерей"-д болж уран сэтгэмж бүхий олон гайхалтай бүтээлүүдийг дэлгэн харууллаа.

Үзэсгэлэнгийн нээлтэнд түүний гэр бүлийхэн болоод дотны найз нөхөд, мэргэжил нэг уран бүтээлчид, урлаг сонирхогчид хүрэлцэн ирсэн юм. Түүний энэхүү уран бүтээлийн үзэсгэлэн 8 дугаар сарын 6-ны өдрийг хүртэл үргэлжлэх учир та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна. Ингээд тус үзэсгэлэнгийн нээлтээс хийсэн фото сурвалжлагыг хүргэж байна.