Царай муутай хүний давуу тал олон. Ядаж л хэн нэгэн чамайг танилцья, уулзъя гээд л зовоогоод байхгүй, утасны нэгж дуусахгүй, санхүүгийн асуудалд орохгүй, бусдын анхааралд өртөхгүй, энгийн сайхан амьдралаар амьдарна. Бас чи даруухан энгийн сайхан ааштай нэгэн гэж дуудагддаг. Зарим хүмүүс өөрөөсөө царай муутай хүнтэй үерхдэг. Яриад, бичээд байвал олон царай муутай хүний олон сайхан давуу тал бий.

Тэгвэл тэдний дуу хоолой болж бусад залуусыг уриалан дуудсан “Би дуралмаар байна, бусдын адил үнсэлцмээр байна” гэх дууг олонд хүргэж царай муутай, өөртөө итгэлгүй залуусыг өөрчилж чадсан залуус бол Мааз хамтлаг. Тэд царай муутай хүмүүсийг бусдын адил дурлаж, ажиллаж, амьдрах ёстой гэдгийг дуугаараа ч, киногоор ч илэрхийлэхийг хүсчээ. Тэдний анхны дэлгэцийн уран бүтээлийн албан ёсны трайлер цацагдаж эхэлсэн гэдгийг дуулгахад таатай байна. Энэхүү уран бүтээл найман сарын 12-ноос бүх кино театруудаар гарах ажээ.

М.Буянжаргал