МС collection хамтлагаас тусдаа уран бүтээлээ туурвиж буй реппер МВ дуучин Лодко болон шинэ залуу дуучин Табатай хамтарсан шинэхэн уран бүтээлээ гаргалаа. "Галзуу хулгана", "Хагацъя даа" гэсэн уран бүтээл нь одоог хүртэл залуусын дунд хит болсоор байгаа бол дахин 2016 оны хит дуугаа сонсогчиддоо хүргэхэд бэлэн болжээ. Энэхүү уран бүтээл нь эмэгтэй хүний гоо үзэсгэлэнг магтан дуулсан төдийгүй Монголын бүх гоо үзэсгэлэнт бүсгүйчүүддээ зориулан дуулжээ.

Дашрамд дурдхад раппер МВ болон Лодко нарын бие даасан цомогт тус уран бүтээл багтаж байгаа юм. Мөн тэд хамтарсан тоглолтоо хийхээр төлөвлөөд байгаа гэнэ. Харин энэ жилийн хувьд реппер МВ өөрийн бие даасан цомог болон тоглолтоо хийх бодолтой байгаагаа дуулгалаа.

Ингээд Монголын бүх сайхан бүсгүйчүүд эрхэмсэг төгөлдөр эмэгтэйчүүддээ Rapper MB, дуучин LoDko Taba нарын хамтарсан "Үзэсгэлэн гоо" цоо шинэхэн уран бүтээлийг хүргэж байна.