​Сайн байцгаана уу? Би 25 настай, ажилтай мэргэжилтэй бүх л зүйл жамаараа явж байна. Гэхдээ л нэгэн нууцийг сэтгэлдээ хадгалсаар явна. Та нартай сэтгэлээ хуваалцъя гэж бодоод өөрийнхөө түүхийг бичиж сууна.

Би ээжтэйгээ 2-лаа амьдардаг. Айлын ганц. Тэгээд ижил хүйстнээ сонирхогч. Яагаад ингээд төрчихвөө гэж бухимдах юм. Бага байхад лесби гэх тодорхойлолтыг мэддэггүй байлаа. Гэсэн ч ер нь эрэгтэй хүүхдийн тоглоомд дуртай байсан. Эрэгтэйлэг хувцаслаад л явдаг ер нь бусад охидоос арай л өөр байсан. Харин яг өсвөр насан дээрээ охидуудыг өөрөө ч мэдэлгүй хардаг боллоо. Таалагдсан охиноо үзэн ядаж бараг л хэрэлдэж харьцана. Тэгээд л хичээлдээ иржүү үгүй юу гэж хайгаад л. Өсвөр насны охидууд сайн бандийхаа мэдээллийг цуглуулдаг шиг л охин хараад л. Тэр үедээ нуудаг байсан ч нэг их эмзэглэдэггүй байжээ. Харин би одоо бусад хүмүүс мэдэх вий гэдгээс маш их айж байна. Гэрийхэн ээж маань мэдчихвэл би яах вэ? Ээж минь их л зовлон үзсэн хүн түүнийгээ би жаргаах ёстой шүү дээ. Урьд нь халхавч маягаар гэх юмуу даа нз залуутай байсаан. Эмэгтэй хүн дасаж дурладаг гээд л нз маань надад дэм өгөөд би ер нь жирийн хүн шиг амьдарна гэж зориглосон юм. Хэд хэдэн залуучууд байсны хамгийн удаан нь 2 жил хамт байлаа.

Тэр маш сайн залуу, халамжтай архи дарс уудаггүй гэм нь жоохон хартай. Би түүнд сайн хандах гэж хичээдэг байсан ч найзаас илүү хэтэрнэ гэж байхгүй юм байна лээ. Тэгээд л би гэдэг хүн инээсэн багны ард нуугдаад жүжиглэдэг байлаа. Гэвч тэсэхгүй бүгд л тэрний буруу юм шиг түүнд аашлан хамаг бухимдлаа түүнд л гаргана. Эцэст нь би бүх үнэнэээ хэлсэн. Тэр надад хайраа олоорой гэж хэлээд л бид 2 холбоогоо тасалсан. Дахиж ийм алдаа хийхгүй. Түүнийг сэтгэлээрээ хуурч зовоож байсандаа одоо хүртэл харамсдаг. Миний амьдралд 2 найз охин байсан. Нэг нь бисексуал байсан. Бид 2 facebook-р танилцсан юм.

Тэрний сонирхол нь секс байсан гэхүүдээ. Эмэгтэй хүнтэй сексдэх дуртай харин тэр миний хайрыг мэдэрч чадаагүй тэр чигээрээ явсандаа. Одоо үерхэж байгаа бүсгүй бид 2 хэлний дамжаанд нэг ангид сурдаг. 3 сар гаран болж байна. Тэр маань их нээлттэй л дээ. Ээж аав нь туунийг хомосексуал гэдгийг нь мэднэ. Бид 2-н харилцааны гол асуудал нь надад л байгаад байна. Би түүнд хайртай гэхдээ тэр намайг хайрладаг шиг хайрлаж чадахгүй болов уу гэж айж байна. Учир нь би ээждээ илүү хайртай түүний төлөө бүхнийг хийх болно. Түүнд би яасан ч хэлж чадахгүй. Гэхдээ хайртай хүнээ алдмааргүй байна яаж байж олсон хайр минь билээ дээ. Үнэхээр үгээр хэлшгүй сайхан байдаг түүнтэйгээ байхдаа. Үүнээс илүү сайхан байгаагүй ээ. Өглөө сэрээд тэр нүдэн дээр минь үнсээд өдөр араас минь тэврээд хайртай гэж хэлээд мөрөн дээр мин үнсэх үед бүхнийг мартаад хоюулахнаа энэ хорвоод байгаа юм шиг л болдог шүү. Би яг одоо яахаа ч мэдэхээ болчихоод байнаа. Сэтгэл зүйчид ч хандаж үзсэн, гэхдээ л зүрх сэтгэл минь л дийлчхээд байх юм. Энэ мэдрэмжийг яалтай ч билээ. Яагаад заавал би гэж, энэ нуугдсан худал хуурмаг бүхнээс залхаж байнаа…