Дохио!!! Цаг   агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ:

   Өнөөдөр Архангайн зүүн,   Булган, Сэлэнгийн өмнөд, Өвөрхангайн хойд, Төв аймгийн нутгаар цасан шуурга   шуурч, Өмнөговь, Дундговийн нутаг, Говь-Алтайн хойд, Баянхонгор, Өвөрхангайн   өмнөд хэсгээр салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүрч ширүүснэ.  

2013 оны 10 дугаар сарын 21-ний 08 цагаас   20 цаг хүртэлх

цаг агаарын урьдчилсан мэдээ:

Ихэнх   нутгаар солигдмол үүлтэй. Төвийн ихэнх нутаг, говь болон зүүн зүгийн нутгийн   баруун хэсгээр цас орно. Салхи нутгийн баруун хэсгээр баруун хойноос, бусад   нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, зүүн зүгийн   нутгийн зарим газраар секундэд 12-14 метр, говийн нутгийн ихэнх, баруун болон төвийн   нутгийн өмнөд хэсгээр секундэд 18-20 метр, зарим   үед секундэд 24 метр хүрч цасан болон шороон   шуурга шуурна. Хүйтэрч Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 7-12 градус   хүйтэн, говийн нутгийн баруун, зүүн   зүгийн нутгийн хойд хэсгээр 1-6 градус, зүүн зүгийн нутгийн өмнөд, говийн   нутгийн зүүн хэсгээр 8-13 градус дулаан, бусад нутгаар 3-8 градус хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ:Үүлэрхэг. Цас орно. Салхи баруун   хойноос секундэд   5-10 метр, зарим үед түр зуур секундэд 16-18 метр хүрч цасан шуурга   шуурна. Хүйтэрч 3-5 градус хүйтэн байна.

Өглөө 05 цагт Улаанбаатарт: 3 градус хүйтэн, харьцангуй чийг 74 хувь, агаарын даралт          876гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.