​Сайн байна уу би 30 настай 4 сайхан хүүтэй энгийн л нэг бүсгүй. Гэр бүлтэйгээ жаргалтай сайхан амьдрахыг хүсч явдаг жирийн л ээж хүн. Гэвч миний амьдралд миний гэр бүл маш том гацаанд орчихлоо.

Нөхөр бид 2 амьдраад 10 жил болж байна гэхдээ энэ 10 жил шулуун сайхан байсангүй. Бид 2 том хүүгээ 6 сартай байхад нь нөхөр маань нэг хүүхэнтэй холбогдоод салсан юм. Тэгээд 3 жил хамт амьдраад эргээд л хүрээд ирсэн. Тухайн үед нөхрийгөө уучилсан гэтэл 2 жил тэрэнтэйгээ холбоотой хааяа уулзаад л алга болчихдог байлаа. Тэр нь гадагшаа явж арай гэж гэр бүл тогтвортой болоод 2 хөөрхөн дүүг нь төрүүлээд бас л бага хүү маань 5 сартай байхад өөр нэг хүүхэнтэй болчихлоо. Тэгээд л дахиад 5 сар тусдаа амьдрав. Тэр үед нөхөр маань тэр хүүхэнтэй байр хөлслөөд хамт амьдарсан юм. Эргээд нийлэхдээ дахиж тийм зүйл хийхгүй гэсэн боловч байнга л холбоотой байсан. Одоо 4 дэхь хүү минь хорвоод мэндлээд 3-хан сартай болчихсон байхад аав нь 7 хоногт 2, 3 хоног л харагдана бусад үед нь утсаа авахгүй алга болчихно тэгээд л юу ч болоогүй юм шиг хайраа гээд л ороод ирнэ.

Салъя гэж бодод өмгөөлөгчтэй хүртэл уулзаж үзсэн боловч хүүхдээ 1 нас хүрэх үед л өргөдлөө өг гэсэн. Сүүлийн 2 жилд зан нь эвдрээд жирэмсэн байхад минь хүртэл гар хүрээд байдаг болсон ер нь нөхөр маань жаахан сул явдалтай хүн наргиж цэнгэх дуртай хүн гэхдээ тийм дуртай байлаа ч өөрийнх нь 4 хүүг төрүүлсэн хүнд ингэж үл тоож муухай хандах эрхгүй биздээ гэхээр хүүхдээр түрүү барьлаа гэх юм. Нөгөө хүүхэнтэй нь битгий хүний амьдрал гэр бүлээр тоглоод бай алга болоод өг гээд хэлчихсэн чинь намайг элдвээр хэлээд байх юм. Би энэ хүмүүстэй яаж харьцах ёстой юм бол надад зөвлөж өгөөч. Тэр хүүхэнтэй нь нүүр тулж уулзаж үзэх үү эсвэл ингээд л зөнгөөр нь орхих уу? Аав ээжд нь хэлээд ч нэмэр алга. Хувцасаа сольж усанд орж амарч авах гэж л ирэх юм. Өөрт нь хэлэхээр тийм биш гээд уурлаад байх юм. Өмгөөлж хамгаалаад загнаад өгөх хүнгүй болохоор дээрэлхээд байх юм даа.

Хүчтэй нь хүчгүйгээ гэдэг амьдралд ийм л байдаг юм байна даа. Хүүхдүүдээ аваад ор сураггүй алга болчихмоор санагдах юм. Миний энэ амьдралд гэрэл гэгээтэй гарц нь аль юм болдоо надад зөвлөөч…