​Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Сэтгэл дотор нуугдаж байдаг зүйлээ ил гаргаж зөвлөгөө авах гэсэн юм. 28 настай эрэгтэй. Найз охинтой. Үерхээд жил гаруй болж байгаа удахгүй хүүхэдтэй болохоор төлөвлөж байгаа.

Одоо уулзаж байгаа охиныг минь хэн ч харсан хөөрхөн, царайлаг, сайхан сэтгэлтэй, бүхнийг л надад зориулдаг ийм бүсгүй. Заримдаа манай найзууд ажлынхан хүртэл надад атаархаж яаж чамайг тоосон юм гэдэг. Гэтэл надад нэг хэцүү асуудал байна аа. Урьд нь энэ охинтойгоо учирхаас өмнө нэг охинд сайн байсан юм. Түүнд сэтгэлээ ч олигтой илчилж чадахгүй байсаар байгаад өөр хүнийх болгоод алдсан гэхүү дээ. Тэр маань одоо хүүхэдтэй хүний хань болсон. Гэтэл би гэдэг хүн бодоостой, зүүдлээстэй уулзмаар санагдаад л, заримдаа энэ бодлоосоо өөрөө ч хүртэл айх, өглөө босоод санаа зовох юм. Ийм хөөрхөн охин, сайн хүнтэй учирчихаад дотроо ийм зүйл бодож байдаг гээд. Тэр эмэгтэйг сүүлийн 3 жил иймэрхүү байдалтайгаар л бодож мөрөөдөж сууна даа. Хүний сэтгэл гэдэг их сонин юм. Сайн хань, сайхан гэр бүл, ажил төрөл бүх юм сайхан байхад өөр зүйлийг хүсээд байгаа энэ сэтгэлээ ер ойлгохгүй юм.

Тэр бүсгүйтэй уулзаад үнэн сэтгэлээ хэлээд, түүний өөрийнх нь амнаас одоо больж үз гэдэг үгийг сонсвол зогсох ч юм боловуу гэж бодох юм. Харамгүй зөвөлгөө хараал ерөөлөө хэлж туслаарай. Баярлалаа