Сайн байцгаана уу. Би өөрт тулгараад байгаа асуудлыхаа талаар та бүхэнтэй ярилцах гэсэн юмаа. Би нз залуутайгаа үерхээд бараг жил болж байна. Арван жилд хамт сурдаг байх даа л бие биедээ татагдсан.

Өмнө нь үерхэл ч биш хайр ч биш хоёрын хооронд байж байгаад жилийн өмнөөс л үерхэж эхлээд байна. Би гадаадад сурдаг л даа. Жилдээ хоёрхон удаа л сар гарны хугацаатай ирдэг. Тэр минь надад их хайртай, чи миний амьдралын утга учир гэдгээ хэлсэн. Энэ нь үнэн л дээ. Яагаад гэвэл тэр хэр баргийн охин эргүүлж, хайрын үгс шивнээд байдгүй хүн. Бид хоёр бүр ирээдүйн амьдралаа төлөвлөчихсөн байгаа. Харин миний асуудал гэвэл яг үнэндээ сексийн тал дээр л дээ. Би аль арван жилээсээ эхлээд л нөхөрт гартлаа хүнтэй унтахгүй, бүр хайртай хүндээ ч суугаагүй л бол охин бие өгөхгүй гэж тангарагласан.

Харин нз залуу маань тэр хүртэл тэсч чадах болвуу? Бас жилдээ хоёрхон удаа ирдэг намайг таван жил хүлээж чадах болов уу? Та бүхэн бодлоо хуваалцаарай. Ялангуяа эчүүд маань иймэрхүү байдалтай байвал яах байсан бэ?