​Энэ өдрийн мэндийг та бүхэнд хүргэе? Би хааяа энэ сайтруу орж мэдээлэл сонирходог байсан. Харин өөрөө ингэж юм бичнэ гэж төсөөлж байсангүй. Над юу тохиолдоод байгаагаа та бүхэнтэй хуваалцая.

Эхнэр бид 2 хорь гаран жил хамтран амьдарч одоо тавин нас гарсан хүмүүс. Амьдрал маань хэвийн дундын амьдралтай, юугаар ч дутаагүй сайхан л амьдарч байна гэж боддог. Би улсын байгууллагад гайгүй ажилтай, эхнэр маань хувийн эмнэлэгт ажилладаг. Сая 7 сард тэдний эмнэлэгт ангийнх нь нэг хүн хэвтсэн гэнэ. Гэтэл тэр нь багын танил дунд сургуульд байхдаа бие биедээ сайн байсан юм байх. Тэрэнтэйгээ байнга утсаар ярьж, энэ тэнд уулзахаар ярилцаж байсныг нь би санамсаргүй мэдсэн. Тэрэндээ хайртай, чамруу татагдаад байна, одоо үргэлж чамайг боддог боллоо гэх зэргээр ярьсан. Сүүлийн үед сэтгэл санаа нь тогтворгүй, уур уцаартай, зан харьцаа нь өөрчлөгдөөд хөндий байх болсон. Энэ тухай ярилцахаар үргэлж өөрийгөө өмөөрч зөвтгөх юм. Өдий насны хүн ингэж явах нь хэр зохимжтой байдаг бол. Харин надад бол сэтгэл санаа амгалан тайван, үр ачаа харж баясаж, 2 биенээ халамжлан явах нь жаргал гэж бодогдох юм. Залуус охидууд минь амьдралын ханиа зөв таниж ханилах нь хамгаас чухал шүү. Түр зуурын жаргалыг жаргалд бүү бод…