​Сайн байцгаана уу, ухаалаг монгол залуус бүсгүйчүүд минь. Би энэ сайтад анх удаа захиа бичиж байна л даа. Би 26 настай, 2 хүүтэй, нөхөртэйгээ амьдардаг жирийн л нэг монгол бүсгүй.

Хэдэн сарын өмнө нөхөр маань жилийн өмнөөс нэг хүүхэнтэй уулздаг байсныг мэдээд 2 хүүхдээ аваад салж яваад 2 сарын дараа нөхөр маань уучлал гуйгаад ирсэн л дээ. Тухайн үед нялх биетэй төрөөд удаагүй байсан болохоор их л гомдсон гэхүү дээ. Яахав хүүхдээ өнчрүүлэхгүйн тулд бас эр хүнд нэг удаа боломж өгөөд уучилсан. Нөхөртөө гэр бүл гэдэг ямар үнэ цэнэтэй гэдгийг мэдрүүлсэн учраас хань маань одоо юм болгон дээр маш их хичээж байгаа нь мэдрэгддэг. Сексийн харьцаа маань ч илүү сайхан болсон. Саяхан бас нэг үл ойлголцол болоод хэрэлдэхэд нөхөр маш их уурласан гомдмоор үг зөндөө л хэллээ. Би ч уйлаад зайл л гсн. Маргааш нь дахиад л уучлал гуйгаад, уурандаа яаж ч чадалгүй тэнэг тэнэг үг хэлчихлээ гсн. Би ч тоохоо байж дээ. Хэтэрхий их гомдсон учраас нэг л сайхан хайрлаж халамжилж чадахаа байчихсан. Их сургуульд үерхэж байсан залуутай мсж-лж сэтгэл санаагаа хуваалцдаг боллоо, гомдол арай нимгэрээд байгаа ч юм шиг. Одоо нөхрөө бүр тоохоо байсан, яагаад ч юм. Хоол ундаа бэлддэгээрээ бэлдэж, гэр орон үр хүүхдээ халамжилдагаараа халамжилж, секс хийхдээ өөрөө л таашаал авч байвал сайхан болсон. Юуууу ч хамаагүй юм шиг сонин хөлдүү болчиж. Найз нөхөдтэйгээ хааяа уулзаж ганц 2 цаг сууна, ирээд нөхөр гоё байсан уу миний хань, ор засах уу гл би гоё байсөөн, за за гэх жишээний. Ажилдаа явахаасаа өмнө явлаа шүү ханиа, за за, үнсэхгүй юмуу гэхээр нь сонсоогүй юм шиг сууж байдаг болсон. Нэг хэсэг нөгөө хүүхнээсээ салсан юм боловуу ер нь гэж их харддаг байсан, одоо бүр тийм юм бодохоос ч ядаргаатай санагдана явбал явна л биз, салсан ч яадаг юм гсн бодолтой. Нөгөө залуутай уулзъя гэж ярьсан хэрнээ уулзаж зүрхлэхгүй нэг тийм байдалтай.

Хэхэ тэгсэн хэрнээ нөхрөө хайрлах сэтгэл бүрмөсөн хөрчихсөн юмуу гэхээр үгүй юм шиг. Яагаад намайг ерөөсөө харддаггүй юм бол гэж бодсоноо ингэж бодож байгаа бол хайргүй ч биш юм байна гээд. Эцэст нь энэ тэнэг байдлаасаа яаж гарах вэ. Урьдных шигээ гоё бүх зүйлээ сэтгэлээсээ байлгамаар байна. Яавал миний энэ байдал дээрдэх юм болоо