Монголын рок попын ертөнцөд арав гаруй жил чанагдаж өөрсдийн гэсэн байр сууриа аль хэдийнээ эзэлсэн хамтлагийн нэг "Гурван охин" гэдэгтэй хэн ч маргахгүй биз ээ. Тэд хичээнгүй, авьяаслаг, ажил хэрэг уран бүтээлчид.

Тус хамтлагийн бүсгүйчүүд шинэ уран бүтээлийн олз омог арвинтай явна.  "Гурван охин" хамтлаг тун саяхан аавын тухай нэгэн сайхан дууг өөрсдийн дуу хоолойгоор амилуулжээ.

Энэхүү дууны аялгууг УГЗ, хөгжмийн зохиолч Л.Балхжав, шүлгийг Л.Энхмандах бичсэн аж. Харин дууныхаа бичлэгийг "New Star" студиэр хийлгэсэн байна. Аав хэмээх эрхэм хүний өмөг түшиг, алт шиг сургаалийг санагдуулсан уг дуу нь тус хамтлагийн анхны аавын тухай дуу болж буй.

"Гурван охин" хамтлаг энэхүү шинэ дуугаа энэ сарын 7,8,9-ний өдрүүдэд болох хөгжмийн зохиолч Л.Балхжавын  "Миний дуунууд" тоглолтын 15 жилийн ойн баярын үдэш тайзнаа эгшиглүүлэх юм.

Д.Ана