Ходоодны хорт хавдар туссан нэгэн эр өвчинтэйгээ тэмцэхээр охиныхоо хөхний сүү ууж байгаа аж. Фреда гэх эр 2015 онд ходоодны хорт хавдартай гэдгээ мэджээ. 

Үүний дараа буюу өнгөрсөн онд тэрбээр хагалгаанд орж, химийн тарианы эмчилгээ хийлгэсэн байна. Харин энэ оноос эхлэн устгасан гэх эсүүд нь дахин төлжиж хорт хавдарын шинж тэмдэг нь дахин илэрчээ. Тиймээс тэрбээр өөрийн 30 настай охины хөхний сүүнээс уух болжээ. 

Учир нь эмэгтэй хүний хөхний сүү хорт хавдарын эсийг устгадаг гэсэн шинжлэх ухааны мэдээллийг сонссоноор ийм эмчилгээг охин нь санал болгосон байна.