Монгол улсын Ерөнхийлөгчийн 2017 оны ээлжит сонгуулийн санал хураалт дууссан. Урьдчилсан дүн мэдээлэл эхнээсээ гарч байна. Дөнгөж сая СЕХ-ноос 22:00 цагийн байдлаар ирцийг танилцууллаа. Сонгуулийн ирц нийслэлд  67.73 хувь, орон нутагт  65.53 хувь, нийт ирц 66.54 хувь байгааг СЕХ-оос мэдээллээ. Ингээд сонгуулийн ирцийн дэлгэрэнгүйг хүргэж байна.

Ирцийг утсаар авч байгаа. Санал хураалтын дүн автоматаар онлайнаар шууд ирж байгаа.