Компьютер нь бидний сайн мэдэх сөрөг талуудаас гадна нүүрний арьсанд муугаар нөлөөлдгийг хүн болгон мэдэх болжээ. Тэгвэл мэргэжилтнүүд компьютерийн ийнхүү сөрөг нөлөөллөөс хамгаалах дараах зөвлөгөөг өгч байна.

Улаан лооль компьютерийн эсрэг

 photo com_ulaan_zpse6ce9632.jpg
Арьс өнгөний эмч нар компьютерийн туяа нь арьсны гүнд нэвтэрч эд эсийн бүтцийг алдагдуулдаг гэдэг дээр санал нэгдэж байна. Ялангуяа хуурай арьс нь улам бүр хуурайшиж толигор уян хатан байдлаа алддаг. Компьютерийн “довтолгоо” нь эцэстээ арьсны эрт хөгшрөлт, үрчлээжилтэд хүргэдэг байна. Саяхан Германы эрдэмтэд улаан лооль болон байцаа нь арьсыг компьютерийн хорт нөлөөнөөс хамгаалах чадвартайг тогтоожээ. Эдгээр ногоог өдөрт 500-700 гр идээд байхад л үр дүнгээ өгдөг гэнэ. Мөн Голландын эрдэмтэд компьютер дээр ажилласны дараа давс эсвэл шилмүүсний уусмалыг алчуурт шингээж жин тавьж байхыг зөвлөжээ.

Жимс ба гоо сайхан

 photo com_jims464_zpsc2af8cc0.jpg
Нүүрний арьсаа гаднаас нь бус дотроос нь хамгаалах аргуудыг Хятадын эмч нар санал болгожээ. Тухайлбал компьютер дээр ажилласан цаг хагас тутамд нимбэгний шүүстэй ус хэдэн балгыг ууж байхыг зөвлөж байна. Мөн өдөрт 300 гр-аас багагүй ногоон цай ууж байх нь хорт туяаны нөлөөллийг саармагжуулна. Үүнээс гадна нүүрээ алимны хэрчим эсвэл хөлдөөсөн жимсний шүүсээр арчих нь үр дүнтэй ажээ.

Туяаны оронд хүчилтөрөгч

 photo com_kaktus_zps733bb651.jpg
Японы мэргэжилтнүүд компьютерийн хажууд кактус тавих нь туяаны 50-аас доошгүй хувийг өөртөө шингээдэг болохыг аль эрт тогтоосон. Тэгвэл Японы эмч нар энэ чиглэлийн судалгааг үргэлжлүүлж кактус нь сөрөг энергийг шингээж авахаас гадна агааржуулалтын эргэлтэд орж хуурайшсан тасалгааны агаарыг хүчилтөрөгчөөр маш сайн баяжуулан хувиргадаг болохыг саяхан тогтоосон байна.

Чийгшүүлэлтийн ач тус

 photo com_chigshuulegch_zpsc46842fa.jpg
Нүүрний арьсаа чийгшүүлж байх нь туяанаас хамгаалах хамгийн сайн арга гэж Канадын гоо сайханчид үзжээ. Пудр түрхээгүй нүүрэндээ ундны эрдэст усыг шүрших эсвэл сальфетканд шингээж арчина. Нүүрэндээ энгэсэгтэй үед чийгшүүлэлтийн өндөр үзүүлэлттэй шингэн усыг /Spray/ ашиглах бөгөөд энэ нь нүүрний зохих чийгшилтийг хангахаас гадна энгэсгийг бэхжүүлж өнгийг нь тодотгож өгдөг байна.

Усны оронд талх

 photo Com_agaar_zpsa40fa09d.jpg
Компьютерийн ажил “буцалж” байдаг газар агааржуулагч, сэнс заавал байх, ядаж л салхивч байнга нээгдэж байх ёстой гэдэгтэй дэлхийн улс орны эрдэмтэд санал нэгдэж байдаг. Үүн дээр тасалгаанд чийгтэй цэвэрлэгээ байнга хийх шаардлагатай гэнэ. Учир нь компьютер тоосыг эрчимтэй татдаг бөгөөд хүний нүүрэн дээр энэ тоос хуримтлагддаг байна.

Ялангуяа компьютер дээр ажилладаг эмэгтэйчүүд нүүрээ маш сайн чийгшүүлж байх хэрэгтэй. Үүний тулд өдөр тутам бүх улиралд чийгшүүлэгч болон энгэсэгний дээр хамгаалалтын крем хэрэглэж заншвал сайн. Мөн Литвийн эмч нар долоо хоногийн ядаж нэг өдөр компьютер дээр ажиллахгүй байхыг зөвлөж байна. Үүнээс гадна нүүрний арьсаа чийгшүүлэхийн тулд хөх тарианы талхыг халуун усанд дэвтээж шүүсээр нь нүүрээ угаах маш сайн байдаг гэнэ.