Малчид, ард иргэдэд зориулсан мэдээ: Өнөө маргаашдаа ихэнх нутгаар өдөртөө дулаахан байна.

2017 оны 10 дугаар сарын 04-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн баруун хагаст үүлшинэ. Бусад нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн хойд хэсгээр бага зэргийн хур тунадас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, Алтайн салбар уулс болон Арц Богдын өвөр хоолойгоор секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар 7-12 хэм, Алтайн өвөр говиор 17-22 хэм, говийн бүс нутгаар 21-26 хэм, бусад нутгаар 13-18 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. 15-17 хэм дулаан байна.