Малчид, ард иргэдэд  зориулсан мэдээ: Өнөө, маргаашдаа нутгийн зарим газраар бага зэргийн цас орж, ихэнх нутгаар хүйтэн байна.

2017 оны 10 дугаар сарын 09-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун, төв, говийн аймгуудын нутгийн зарим газраар бага зэргийн хур тунадас, цас орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, говийн нутгийн зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар 1-6 хэм хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 3-8 хэм дулаан, бусад нутгаар 2 хэм хүйтнээс 3 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ:  Үүл багасна. Цас орохгүй. Салхи зүүн хойноос секундэд 6-11 метр. 0-2 хэм дулаан байна.