2017.11.13 / БИЛГИЙН ТООЛЛЫН 25

Намрын адаг цагаан нохой сарын
Есөн улаан мэнгэтэй хөх луу өдөр
 
Үс засуулбал: Нүд бүрэлзэн улцайна
Наран ургах, шингэх: 08.03-17.20
Барилдлага: Үл зохилдох
Шүтэн барилдлага: Хуран үйлдэхүй
Суудал: Гал
 
Аргын тооллын 11 сарын 13, Сумъяа гараг. Билгийн тооллын 25, Харцага одтой, хөх луу өдөр. Өдрийн наран 8 цаг 03 минутад мандан, 17 цаг 20 минутад жаргана. Тухайн өдөр хулгана, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг цээрлэх хэрэгтэй ба хишиг даллага дуудуулах, насан бүтээл хийлгэх, зэтгэрийг номхотгох, хөгжмийн зэмсэг урлахад сайн. Гүүр тавих, газар ухах, эрдэнийг гадагш өгөхөд муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.