Нөөцийн махны үнэ нэмэгдэж байгаа талаар сүүлийн үед мэдээлэх болсон. Тэгвэл албаны эх сурвалжууд энэхүү мэдээллийг үгүйсгэж байна.  Нөөцийн махыг өрөөл болон бүхлээр авбал ямааны мах кг нь 4200 төгрөг, хониных 5200 төгрөг, үхрийнх 5700 төгрөг байгаа.

Харин эвдэж жижиглэсэн ямааны мах кг нь 4600 төгрөг, хониных 5700 төгрөг, үхрийнх 5900 төгрөгийн үнэтэй байгаа.  Нөөцийн махны үнэ нэмэх шаардлагатай болбол Засгийн газрын хуралдаанаар шийдэх аж. Өнөөдрийн байдлаар есөн мянга гаруй тонн мах нөөцөлжээ.