Та бүхэнд энэ өдрийн мэнд хүргье. Би эхнэртэйгээ хамт амьдраад 11 жил болжээ. Гэвч хүний амьдралд тохиолддог бүхий л зүйл таарч явлаа. Одоо би салах уу байх уу гэж бодож сууна.

Яагаад гэхээр би сая эхнэрийнхээ файсбүүкээр санамсаргүй ороод комментийг нь уншчихлаа. Эмэгтэй хүмүүс ямар өөдгүй байдаг юм бэ. Би уг нь бүх л амьдралаа түүнд зориулж байсан юм гэтэл тэр маань өөр хүмүүстэй уулзаж учирч явдагийг нь сая л мэдлээ. Хүн ер нь нэг л амьдардаг шдээ. Яагаад ингэж байгаа юм болдоо. Та бүхнээс асуух нэг зүйл байна ер нь эмэгтэй хүмүүс нөхрөөсөө уйдвал ингэж явдаг юм болов уу? Би ингэж байхаар тэр хүнд зайгаа тавиад өгөх үү? Уг нь энэ бүхнийг даваад гарчихвал бүх зүйл сайхан болох байхаа тээ. Даанч надад сэтгэлийн тэнхээ алга болчихлоо. Надад тохиолдсон энэ бүхэн танай гэр бүлээс холуур байг дээ.