Үе үеийн төрийн сэнтийнд залрагчдын амны уншлага болсон сэдэв бол иргэдээ орон сууцжуулах. Гэтэл бодит амьдрал дээр тэрхүү шийдэл нь "үлгэр" болоод байна. Харин залуу гэр бүлүүд орон сууцны зээл авчихаад идэх хоолгүй банкны хүүнд дарлуулж амьдарч байгаа гэдгийг хэн хүнгүй мэднэ. Өдгөө 8 хувийн орон сууцны зээлийг нь олоход тун бэрх болж. Банканд ажилладаг эрх бүхий албан тушаалтантай бол өдөртөө бүтэж байгаа гэх. 

Ипотекийн Зээлд хамрагдаж буй иргэдийг насны байдлаар нь авч үзвэл нийт олгосон зээлийн 44 хувийг 25-35 насныхан, 37 хувийг 35-45 насныхан эзэлж байжээ. Зээлийн дундаж хэмжээ 75 сая ба 20 жилийн хугацаатай. Өөрөөр хэлбэл, иргэд дунджаар 110 орчим сая төгрөгийн орон сууцыг хамгийн урт хугацаатайгаар авах сонголт хийн, аж амьдралаа дээшлүүлж, утаанаас салахад хувь нэмрээ оруулж байна. Гэвч улс төрчдийн шоуны сэдэв болсоор байгаа нь харамсалтай. 

Хүүгүй, урьдчилгаагүй орон сууцанд орох хүсэлтэй иргэд МАХН-ын Мянгатын дарга нарт бүртгүүлж эхэлсэн Мөн Түрээсийн орон сууцны үнийг 30 хувь хямдруулах боломжийг эдийн засагчидтай нийлж хийсэн. Иргэд түрээсийн орон сууцанд хугацаагүй амьдарч болно. Тэгээд өвлүүлж болно. Иргэнд түрээслүүлсэн байшингаа төр буцааж авах ёсгүй, баталгаагаар хангах жишиг олон оронд бий хэмээн иргэдийг бүртгүүлийг хийсэн. Хэрэгжилт нь хэрхэн явагдах эсэхийг цаг хугацаа харуулах биз ээ. 

Өнгөрөгч есдүгээр сард Засгийн газар 10 мянган айлын орон сууц барихад олгох зээлийн хэлэлцээрийн төслийг УИХ-д өргөн барьсан. Зээлээр орлогод нийцсэн, зах зээлийн үнэлгээтэй, мөн хямд өртөгтэй, түрээсийн гэсэн дөрвөн төрлийн үнэ бүхий 10 мянган айлын орон сууц барина гэсэн. Ирэх онд улсынхаа 26 тэрбум ам.долларын зээлээ төлж эхэлнэ. Ийм нөхцөл бадйалд дээрх орон сууцыг барина гэдэг нь хэр оновчтой вэ.