Төрийн зардлын хэмжээ, түүний бодит эрхийн боломж, хязгаар

Монгол хүний өөрийн нь бодол санаанд, монгол түүхч, сэтгүүлчийн бичсэн ном, өгүүлэлд, монгол ламын үг үнэлгээнд, монгол бөө удганы сахиусын айлдварт, мөн монгол судлаачийн хийсэн шинжилгээний ажлын үр дүнд тус бүрд нь өөр өөрийн үнэн байх, тэр ч бүү хэл нэг асуудлаар 4-5 үнэн байх мэт хачирхалтай байдал эдүгээ буй болжээ.

Хот, хөдөөгийн хүн ам энэ олон үнэнд хуваагдаж, заримдаа бүр талцан маргалдаж байх болов. Зарим ухвар мөчид хүн шүтэх бишрэх эрх чөлөөг далимдуулан сурах, боловсрох үүргээ хөсөр хаяад шашин бүхэнд автаж, бөө болгонд итгэж, элдвийн өнгийн хадаг сэлтийг мод, бут, гүүрийн хашлага, гэрлийн шон, ёслолын хаалга, чулуун хөшөө мэтэд уяж зүүж, мөргөж, адис авч явах болжээ.

 

 

Төр, засаг, улстөрчдийн олхиогүй байдал, луйвар, булхайнаас болж монголын нийгмийн амьдралын олон тал ихэд уруудаж доройтсоны нэгэн тод илрэл бол сүүлийн 20 жилд мэрэгч, төлөгч, лам, бөө, шашны элдэв урсгалд мухар сохроор итгэгчдийн тоо ийнхүү хэдэн мянга дахин өссөн, олширсон явдал юм.

 

 

Мухар сохроор элдэв ид шидэд итгэгчдийн тоо настан буурлуудын дунд ч их өслөө, мөн 20 орчим насны залуусын дунд ч (ялангуяа залуу охидын дунд) их өсчээ. Хот, хөдөөгийн зарим айл өрхийн хувьд сэтгэцийн талаар цоо эрүүл бус нэг нь бөө удганы нэр, дүрээр эрүүл хүмүүсээ улирдаж, уруу татаж, арчаагүй байдалд оруулж байгаа нь ч ажиглагдах боллоо. Зарим нэгэн бөө, удган бүр эрэмшин танхайрч бусдыг хараах, хорлох онцгой чадвартан мэтээр жүжиглэж, бүр байгалийн үзэгдлүүдэд хүртэл нөлөөлж ган, зуд, цас, бороо, аянга цахилгааныг ч гэсэн залж жолоодож чадах мэтээр өөрийгөө сурталчилж сонин, хэвлэлд зар нийтэлж байна. Хачирхалтай нь ийм солиоролд нь хүмүүс итгэж тийм талын засал хийлгэхээр өргөл, барьц, мөнгө, хадаг барин гүйлдэх болов.

Бидний амьдарч, аж төрж байгаа энэ XX зууны дэлхийн жишиг, дундаж байдал биднийхээс, монголчуудаас өмнө өгүүлсэн зүйлүүдийн хувьд их өөр байна. Хөгжилтэй, хөгжингүй орнуудад шашны ихэнх урсгалуудын нэр хүнд унаж, нөлөө нь багасаж байна. Мухар сохроор сүсэглэн өөрийгөө гутааж, ид шидтэн гээчдийн үг, зааврыг дагасаар сэхэх сэргэх биш харин улам их арчаагүй байдалд автагсдын тоо, хэмжээ ч түргэн буурсаар, багассаар байна. Хөгжилтэй, хөгжингүй орнуудын боловсролтой иргэд, сэхээтнүүд, оюутнууд юуны өмнө туршилт, шинжилгээгээр батлагдсан шинжлэх ухааны үнэнд итгэдэг, дагадаг, бас ахмад үеийнхний амьдрал, практикаар олж эзэмшсэн үнэнд итгэдэг, дагадаг болжээ. Аав, ээжийнхээ шүтдэг уламжлалт шашинд залуу хүмүүс шууд автоматаар сүсэглэх нь ч бас багасчээ. Залуус тухайн шашны суртал, сургаалыг орчин үеийн шинжлэх ухааны мэдлэгийн үүднээс судалж, үнэлж байж сүсэглэх буюу эсвээс шашныг орхиж шүтлэггүй хүмүүс болж байна.

 

Европ, Америкийн олон иргэд ертөнцийн эзний элч, Аллахын элч хэмээгчдийн суртал, сургаалын худал хуурамч болохыг таньж мэдээд буддын шашин-гүн ухааныг сонирхдог, судалдаг болов. Монголд мөн олон судлаачид, сэхээтнүүд Зонховын шашин суртлын худал хуурамч талыг илчлэн шүүмжилж түүнээс татгалзахыг уриалах болжээ. Монголын бөө, удган нарын өнөөдрийн болчимгүй, эмгэнэлт, зохисгүй ааш авир, зан үйлийг буруушааж, тэдний зоргоор, бүдүүлэг байдлыг төрийн хуулиар зохицуулж, хумьж, үзтэл буруу, бурангуй үйдлүүдийг нь хориглохыг хот, хөдөөгийн олон иргэд хүсэх, шаардах болоод байна. Нэр зартай судлаачид, эрдэмтдийн шинжилж туршиж нотолж тоггоосон гэгдэх үнэнүүдийн дунд мэдлэгийн их сан хөмрог дотор ч худал зүйл, хуурамч үйл мөн байсаар л ирсэн түүхтэй. Дэвшүүлсэн асуудал нь худлаа баих, судалж нягталсан арга нь буруу байх нотлогдоогүй зүйл үнэний тоонд бүртгэгдэх, тухайн судлаачиин өндөр нэр төрд автагдаж хэлсэн бүхнийг нь хүлээн зөвшөөрөх, зальжин овжин этгээдийн хуурамч шинжлэх ухаанчирхлыг таньж, илчилч чадахгүй байх гэм мэтиин олон олон тохиолдолд худлаа зүйл үнэний тоонд орж тулхтай, хянуур судлаачдыг хүртэл төөрөлдүүлсээр байжээ. Худал, хуурмаг зүйл үнэний зэрэг, зиндаанд орж хүмүүсийг төөрөлдүүлж, мунхруулж ирсэн түүхэнд аль ч шашин том байр, суурийг эзэлдэг ажээ. Нотлох, батлах ооломжгүй олон олон зүйлээр гул барьж эргэлзээ тээнэгэлзлийг үүсгэж улмаар сүсэгтэн, шүтлэгтэй иргэдийн сэтгэлзүй, оюун ухааныг буг чөтгөрийн хорлол бурхан гэгээнтний авралаар сүрдүүлэн эзэгнэж шашин суртлынхаа нөлөө, хүрээнд хүмүүсийг агдлан хорьж оарьж ирсэн түүхэн замналаараа бүх шашин ав адилхан юм. Харин шинжлэх ухааны түүх, амьдрал дахь худал хуурамчлал нь шашин суртал дахь худал, хуурамчлалаас огт өөр шинж, байдалтай болно. Энд ихэвчлэн гүйцээж таниагүй, төгс нотлоогүй, практикаар эцэслэн шалгаагүй, эргэн эргэн хянаж нягтлаагүйн улмаас л худал зүйл үнэнд тооцогдон үлдсэн байдаг. Иймээс ч хүн төрөлхтөн, улс үндэстэн бүхэн мэдлэгийнхээ санг ахин дахин шалгаж, сэргээж, шинэчилж, шаардлагатай цэвэрлэгээг хийж байх учиртай юм. Ийм зорилгын үүднээс улс үндэстэн нэгбүр бүх шатны сургуулиудын сурах бичиг, мөн толь бичиг, нэвтэрхий толь бичгүүдийг үе үе эргэн нягталж шинэчилж байх шаардлагатай болно.

 

Ганцхан үзэл, онолын дарамт, хязгаарлалтаас салах боломж бодитой болсноор сүүлийн 20 жилийн дотор монголчууд бидний оюун санааны амьдрал чөлөөтэй, нээлттэй болж ёстой л "цэцэг бүхэн дэлгэрэх" цаг эхэлж, "хавар боллоо". Чөлөөт судлаачид, чөлөөт уран бүтээлчдийн тоо олон дахин өсчээ. Энэ бол сайн хэрэг, зөв хандлага мөн болно. Гэвч мөнхүү зөв, сайн зүйлийн сүүдэр тал болох чанаргүй, гүйцэд боловсрогдоогүй, уншигч олныг гэгээрүүлэх биш харин элдэв төөрөгдөл, мухар сүсэг рүү түлхэн оруулж ч болох сөрөг, муу үр дагавартай номонцруудын тоо ихэд олширчээ. Үлгэр ч биш, шашны номлол ч биш, шинжлэх ухааны эрэл хайгуул, онол ч биш, ихэд зөөлөн үнэлэх аваас тухайн зохиогчийн сайн санааны илрэл, сайныг хүсэн зөгнөж хэлсэн хувь хүний санаа, сэтгэгдэл, өнгөц сэтгэж зоргоор бичиглэсний үр дүн гэхээр ном, товхимол ихэнхдээ шаардлага хангах хэмжээ, түвшний редакци, хэлэлцүүлэггүйгээр хэвлэгдэн гарч байх болжээ. Зүй нь бол зохиогч, судлаач бүр ядвал өөрийнхөө зиндаа, түвшний, чадвал өөрөөсөө дээд зиндаа, түвшний судлаачдаар ном бүтээлээ уншуулж, санал үнэлгээ авч, дахин давтан нягталж, эцэс сүүлд нь мэдлэгийн тухайн салбар дахь тэргүүлэх зиндааны хүмүүсээр редакторлуулж байж л хэвлэх, нийтлүүлэх ёстой билээ Ялангуяа залуу зохиогчид, анхны ном товхимлоо хэвлүүлж буй судлаачдын хувьд энэ нь заавал тавигдах шаардлага байх учиртай. Хэр баргийн судлаач, мэргэжлийн хүмүүс ч гэсэн учир, аацааг нь дорхноо олчихооргүй үзэл, онол, тооцоо, томъёог орооцолдуулан, ээдрүүлэн бичсээр бүр том хэмжээний ном ч туурвиж, хэвлүүлж болно л доо. Тийм баримт, жишээ аль ч улс оронд олон бий. Өөрийн санаа, бодол, таамаглалыг аль нэгэн шашны үзэл, сургаалтай хольж шалгах, нотлох бололцоогүй олон зүйлийг хоёр, гурван боть ном болгож бичсэн тохиолдол ч мөн цөөн биш билээ. Философи сэтгэлгээний барууны, шинэ, сонихон урсгал гэгдэх хийсвэрлэл, чамирхалд эрүүл бусаар автаад эцэс сүүлд нь бичсэн, туурвиснаа өөрөө ч ойлгох, тайлбарлах тэнхэлгүй болж "самуурсан" жинхэнэ гүнээр сэтгэгчдийн тоо бас өссөөр байна. Тэдний зарим нь өөрийнхөө мэдсэн, ойлгосон гэх санаагаа "монгол хэлний ядуу, тарчгаас" болоод яг таарах, онох үг, ойлголт ололгүй зүдэрч, "англиар бол ойлгоод байгаа, эсвэл герман хэлээр бол тодорхой" гэхчилэн ярьж, бичиж байх болжээ. Тийм эрхмүүдтэй 1-2 цаг ярилцаж үзэхэд л тар нь танигдаж өөрийн ойлгоогүй зүйлийг ойлгосон мэтэд тооцоод "ойлгоогүйгээ" бусдад ойлгуулж чадах мэтээр бодож, төөрөлдөж яваа нь тодорхой болдог явдал ч олон байна...

Тоог "точная наука" гэх нь бий. Гэтэл энэ шинжлэх үхаанд ч газар авсан, мянган дамжсан төөрөгдлүүд цөөнгүй байсан түүхтэй. Мөхөс миний олон арван жил дамнуулан бодож, эргэлзэж, олны сонорт хүргэх юмсан гэж хүссээр ирсэн нэгэн асууддыг энд жишээ болгон дүрдъя. Энэ бол тоо дахь тэг (0) тэмдгийн тухай асуудал юм.

Математик сэтгэлгээний түүхэнд ч тэр, орчин үед ч тэр "0" (тэг) тэмдгийг тойрсон асуудлууд, тодорхойгүй байдал байсаар л иржээ. Ихэнх тоочид тэг тэмдгийг маш бага, байхгүйтэй адилхан бага тоо хэмээн үзэж, тийм утгаар тэгийг ашиглаж байв. Энэ байдал нь тэгийг тоонд хуваахад хязгааргүй бага гэсэн тоон утгатай гэж үзэхэд хүргэж байжээ.

 

 

хэмээн үзсээр иржээ. Үнэндээ бол тэг тэмдэгт тоон утга байхгүй юм. Тэг бол аравт, зуут, мянгат, арван мянгат гэх мэтээр оронг заадаг болно. Иймд тэг тэмдэгт тоон утга өгөх, түүгээр ямар нэгэн үйлдэл хийх нь утгагүй юм. Тэг бол "маш бага тоо" гэх утгатай дүйцнэ гэж үзээд (жишээ нь 0

 

 

(+) - энэ бол нэмэгдэхийг заадаг. (-) - энэ бол хасагдахыг заадаг. (:) - энэ бол хуваагдаж багасахыг заадаг. Яг л үүнтэй нэгэн адил (0) бол аравт, зуут, мянгатын орош заадаг ажээ. Иймээс оронг заадаг тэмдгээр (яг тоо шиг) тооцоолох үйлдэл хийж болохгүй юм. Өөрөөр хэлбэл (π:0)(π∙0) (0:π), (0∙π) гэх мэт нь математик илэрхийдэл биш болно. Бүхлийг бутархайд хуваахын жишгээр сэтгэж (0:π→0), (π:0→∞) гэх нь ач холбогдлоор бага, хатуу яривал ихээхэн зөрчилтэй илэрхийлэл мөн байна. Тэг бол бага тоо гэсэн утга биш, ер тоо биш юм. Тоо биш тэмдгээр тоон үйддэл хийх боломжгүй билээ. Тэмдгийг тоонд хуваах, эсвээс тэмдгийг тоогоор үржүүдэх нь утгагүй болно.

 

 

Материйн хувьд түүний хамгийн жижиг хэсэг нь нэн их утга, нэн их масс, нэн их энерги агуулж байдаг. Энд тэг (0) утгын тухай яриа байж таарахгүй юм.

 

 

Хамгийн жижиг биет бол үлэмж ихээр шахагдаж багассаны улмаас үлэмж ихээр нягтарсан масс ч мөн, бас үдэмж хэмжээгээр хуримтлагдсан энерги ч мөн болно. Өөрөөр хэдбэл энэ нь багассан том масс, их энерги. Ингэхлээр огт хоосон, оргүй хоосон гэх ойлголтын цаана бодитой оногдохуй үгүй байна.

 

 

 

Тэглээ гээд ч нэн жижиг хэсэг үддэх л болно. Түүнийг ганц молекуд болтол нь, дахиад ганц атом бодтол нь, тэрнээ бүр ганц электрон, нейтрон, протон болгон хуваалаа ч гэсэн тэр нь "хоосон", тэг (0) болчихгүй. Эдгээр нэн жижгийг цааш нь задалваас нэн их энерги (масс) суллагдаж асар том мананцар, сансрыг үүсгэж ч мэднэ.

Чухамхүү ийм "ид, шид" нэн жижигт нуугдан байх учир тэг (0) гэх тоо, ойлголт хэрэг дээрээ утгагүй юм. Энэчлэн үзэх аваас өмнө өгүүлэгдсэн олон зүйл танин мэдэхүйн үүднээс ихээхэн учир утгатай болчихож байна. Бидний хувьд гаднах ертөнц гэгдэгч биетүүд (хатуу, шингэн, хийн биет, гэрлийн долгион, квант г.м), матери нь бүгд л тодорхой орон зай эзэлж, бас тодорхой цаг хугацаанд оршин хувьсаж байдаг. Материаллаг зүйл бүхэн нь масс ч мөн, энерги ч мөн, бас цаг хугацаа ч мөн. Танин мэдэх аргазүй, практикийн хувьд ингэж үзэж, төсөөлж болох юм.

 

Судлаач, профессор Д.Чулуунжав