УОК-оос Засгийн газрын шийдвэрийг танилцуулж, Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэглэлд таван хоногийн хугацаанд шилжиж байгааг мэдэгдлээ.

Тодруулбал, Засгийн газраас Монгол Улсын хэмжээнд Гамшгийн тухай хуулийн дагуу Бүх нийтийн бэлэн байдлын зэрэг шилжүүлж байгааг албан ёсоор зарлалаа.  Засгийн газрын хуралдааны талаар Монгол Улсын Шадар сайд Я.Содбаатар мэдээлэл өглөө.

Бүх нийтийн бэлэн байдлын үед хүнсний үйлдвэр, дэлгүүр, эмийн сан, эмнэлэг, дэлгүүр, усан хангамж, хэвлэл мэдээлэл, харилцаа холбоо зэрэг газруудад хязгаарлалт хийхгүй. Бусад төрийн болон төрийн бус үйлчилгээний газруудад хатуу хорио цээрийн дэглэм тогтоож байна гэсэн үг.

Коронавирусийн халдварын батлагдсан дөрвөн тохиолдол бүртгэгдсэн. Энэ үеийн хариу арга хэмжээг халдвар тархсан дэлхийн улс орнууд хөл хориог тогтоож, эрэмбэлж ангилах, эмнэлгийн тусламж үзүүлэх жишиг зөвлөмжийг ДЭМБ-ээс гаргасан. Батлагдсан дөрвөн тохиолдлуудын ойрын хавьтлууд болон 73 хүнийг илрүүлж, шинжилгээ хийх ажил үргэлжилж байна.

ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа, Халдвартай иргэний ойрын хавьтал 73 хүнийг илрүүлэн тусгаарлалаа. Халдвар авсан жолооч үзвэр үйлчилгээнд явсан байгаа.Үзвэр үйлчилгээнд явсан 200 гаруй хүн бидэнд хандсан.

 ЭМЯ-ны сайд Т.Мөнхсайхан: Коронавирусийн вакциныг зарим улсууд өөрийн улсдаа туршиж байгаа ч одоогоор албан ёсоор батлагдсан вакцин байхгүй. Бид амжилттай хийгдэж, албан ёсоор батлагдах вакциныг хүлээж байна.

Иргэдийг хүнс цуглуулах, эрүүл мэнд, цэвэр усны хэрэгцээг хангахаас бусад тохиолдолд гэрээсээ гарахгүй байхыг зөвлөлөө. Энэ хугацаанд Улаанбаатар хот, бусад эрсдэлтэй аймгуудад хөл хорио тогтоож байгаа бөгөөд

  • эрүүл мэндийн байгууллага,
  • хүнсний дэлгүүр,
  • хүсний үйлдвэрүүд,
  • хүнсний захууд,
  • шатахуун түгээх станцууд,
  • нефть хангамж,
  • эмийн сан,
  • худаг усан хангамжийн байгууллагууд,
  • түлш, дулаан хангамжийн байгууллагууд,
  • хэвлэл мэдээллийн байгууллага,
  • орон нутгийн хүнсний хэрэгцээ хангах,
  • буяны ажил зэрэг үйлчилгээг хязгаарлахгүй юм байна.