Энэ оны наймдугаар сарын 1-ний байдлаар замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн 463 мянга орчим торгууль баталгаажсанаас жолооч нарын 76 хувь нь төлөөгүй байна. 

Мөн өнгөрсөн онд 830 мянган торгууль бичигдсэнээс 47 хувь нь торгуулиа төлөөгүй байгаа аж. 

Замын хөдөлгөөний хяналтыг сайжруулах, түгжрэлийг бууруулах зорилгоор нийслэлд RFID технологийг нэвтрүүлж, төхөөрөмжүүдийг нийслэлийн хэмжээнд суурилуулж дуусаад байгаа билээ. 

Одоо тээврийн хэрэгсэл эзэмшигчдэд цахим гэрчилгээ олгох ажил эхлээд байгаа юм. Торгууль, татвараа төлөөгүй, үзлэгт ороогүй тээврийн хэрэгсэлд цахим гэрчилгээ олгохгүй талаар Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах нэгдсэн төсөл хэрэгжүүлэх нэгжийн захирал Ч.Батзориг мэдээлсэн. 

Түүнчлэн уг системийг нэвтрүүлснээр торгуулиа заасан хугацаанд төлөөгүй бол алданги тооцдог болох юм.